Гадаад харилцааны яам АНУ-д зугаацахад анхаарах аюулгүйн сануулга гаргав
2019-06-05 17:19:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагйин Бээжингийн энэ сарын 4-ний цахилгаан мэдээ \Сурвалждагч Ү Жялинь\ Гадаад харилцааны яамны консулын газрын дэд дарга Чэнь Шюнфэн 4-ний өдөр Төррийн зөвлөлийн хэвлэлийн бага хурал дээр АНУ-д зугаацахад анхаарах сануулга гаргав.

Чэнь Шюнфэн хэлэхдээ, ойрын хугацаанд, АНУ-ын хууль сахиулах байгууллагууд хил нэвтрэхэд шалган байцаах, суугаа газарт нь хүрч ярилцлага хийх зэрэг олон аргаар Хятадын иргэдийг үймүүлж бий. ГХЯ, АНУ-д суугаа элчин сайдын яам, консулын газар АНУ-ыг зорьж байгаа Хятадын иргэн болон АНУ-д байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг аюулгүй байдлын талаарх мэдлэгээ дээшлүүлэн, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, зохистой идэвхтэй аргацаахыг сануулжээ. Онцгой байдал гарсан тохиолдолд АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яам болон Консулын газартай холбоо барьж тусламж гуйх хэрэгтэй. ГХЯ-ны даян дэлхийн консулын хамгаалалт болон үйлчилгээний аргацаах тусламжийн утас (24 цаг): + 86-10-12308 буюу + 86-10-59913991. Энэ сануулага нь 2019 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124587414