Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг Оросын тал хүсэж байна
2019-06-05 16:09:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн 6-р сарын 4-ний цахилгаан мэдээ  \Синьхуа агентлагийн сурвалжлагч Луань Хай\

Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна—ОХУ-ын Төрийн ДУМ-ын Олон улсын харилцааны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч Новиковтай хийсэн тусгай ярилцлага

ОХУ-ын Төрийн ДУМ-ын Олон улсын харилцааны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч, ОХУ-ын Коммунист намын төв хорооны даргын орлогч Дмитрий Новиков саяхан Москва хотод Синьхуа агентлагийн сэтгүүлчид өгсөн тусгай ярилцлагадаа, Хятад улсын дарга Ши Жиньпингийн 6-р сард ОХУ-д хийх айлчлал Орос, Хятадын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг Оросын тал хүсэж байна гэжээ.

Новиков хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Орос, Хятадын төрийн тэргүүн нар жилд олон уулзах боллоо. Орос, Хятад хоёр тал Ши Жиньпин даргын энэ айлчлалын ажлыг нарийн нямбай бэлтгэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлагаар Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг идэвхтэй цогцлоон, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчтэй хөгжүүлж байна гэв.

Новиков хэлэхдээ, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоохыг “Нэг бүс-Нэг зам”-ыг байгуулах явц гүйцэтгэж байна. “Нэг бүс-Нэг зам”-ыг санаачлаад 5 жил болж, маш олон ололт амжилтад хүрч чадсан. Энэ оны 4-р сард Бээжинд зохиогдсон “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт амжилттай болсон нь “Нэг бүс-Нэг зам”-ын байгуулалт амжилттай явагдаж байгаагийн гэрчилгээ юм. Оросын тал “Нэг бүс-Нэг зам”-ын байгуулалтын чухал түнш юм гэжээ.

Новиков илэрхийлэхдээ, Орос, Хятад хоёр орны эрчим хүч, зам тээвэр болон эрдэм шинжилгээний салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Тоо бүртгэлээс үзвэл Оросын аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гадаад дахь томоохон нийлүүлэгчийн дунд Хятадын аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь тасралтгүй нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ Орос, Хятад хоёр талын ШХАБ, БРИКС болон бусад бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа ч чухал ач холбогдол үзүүлж байна гэлээ.

Олон улсын байдал тогтворгүй байгаа өнөөгийн нөхцөлд Орос, Хятад хоёр орон хоёр талын харилцаагаа тасралтгүй эрчимжүүлж, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож, олон улсын хамтын нийгэмлэгт маш чухал үлгэр жишээ болж байна. Орос, Хятадын найрсаг харилцаа хоёр орон болон дэлхийн ард түмийн үүрдийн ашиг сонирхолд нийцэж, түүхэн хамгийн сайн үедээ явж буй Орос, Хятадын хамтын ажиллагаа өнөөгийн дэлхий нийтэд хамтын ажиллагааны үлгэр шинээ болж байна гэж тэрээр мөн хэллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124586750