Орос Хятад дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн дурсгалын зоос тараав
2019-06-05 10:25:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 3-ны цахилгаан мэдээ, энэ сарын 3-ы өдөр ОХУ-ын Төв банк дурсгалын алт мөнгөн зоос тарааж, ОХУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэв.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, 3-ы өдөр ОХУ-ын Төв банк 50 рублийн 500 ширхэг дурсгалын алтан зоос тараасан байна. Алтан зоосны өвөр талд ОХУ-ын сүлд, ар талын зүүн хэсэгт Кремлийн Спас цамхаг, баруун тал нь Бээжингийн Тянь-Аньмэний зурагтаы, дунд нь “70 жилийн ой” хэмээх орос үсэгтэй.

Мөн 3 рублийн 5000 ширхэг дурсгалын мөнгөн зоос тараажээ. Мөнгөн зоосны ар, өвөр тал нь алтан зоостой үндсэндээ ижил байж, ар талын хөвөө нь өнгөт цагаригтай.

ОХУ-ын Төв банкнаас илэрхийлэхдээ, энэ удаагийн тараасан дурсгалын зоос нь ОХУ-ын хууль ёсны мөнгөн тэмдэгт, өртгийн дагуу чөлөөтэй гүйлгээнд орж болно гэжээ. Энэ жил нь шинэ Хятад тунхаглагдсаны 70 жилийн ой, мөн ОХУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124585150