Гадаад Харилцааны яам: Нөгөө “ревизионист том гүрэн” гэдэг юмыг Хятадын бие дээр тохож чадахгүй
2019-06-04 15:36:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 3-ы цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ма Жүөянь/ АНУ-ын Батлан хамгаалах яам, Хятадыг “ревизионист том гүрэн” гэж хэлсний хариуд, Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 3-ны өдөр хэлэхдээ, нөгөө “ревизионист том гүрэн” гэдэг юмыг Хятадын бие дээр тохож чадахгүй, АНУ-ын зарим хүмүүс Хятадын эсрэг хуйвалдлага хийх, гүтгэж доромжлохоо зогсоож, бодит байдлыг баримтлахыг шаардаж байна гэжээ.

Сурвалжлагч: тодруулбал, 6-р сарын 1-ний өдөр, Пентагон албаны вэб хуудсандаа анх удаа “АНУ-ын Батлан хамгаалах яам Энэтхэг Номхон далайн стратегийн тайлан” нийтэлж, Хятад улсыг “ревизионист том гүрэн”, олон улсын харилцааг эвдсэн гэж шүүмжилжээ. Энэ талаар Хятад улс ямар үзэлттэй байгаа вэ?

Гэн Шуан: АНУ-ын Батлан хамгаалах яам “Энэтхэг Номхон далайн стратегийн тайлан”-даа Хятад улсыг шударга бусаар буруушаан шүүмжилснийг хүлээж авахгүй. “Ревизионист том гүрэн”, олон улсын харилцааг эвдсэн гэдэг эдгээр худал хуурмаг зүйлүүдийг Хятад улсын бие дээр тохож чадахгүй. Хятад улс нь олон улсын харилцааг бэхжүүлэн хамгаалсаар ирсэн ба “НҮБ-ын дүрэм”-д гарын үсэг зурсан анхны орон, өнөөдрийг хүртэл 100 гаруй засгийн газар хоорондын олон улсын арга хэмжээнд оролцож, олон талт 500 гаруй гэрээнд гарын үсэн зурж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны дотроос энхийг сахиулахад хамгийн их хүчин томилсон улс болсон байна. Цаашдаа ч “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго ба зарчим дээр суурилсан олон улсын дэглэм болон олон улсын тогтолцоог үргэлжлүүлэн баталгаажуулах болно. Үүнтэй харьцуулахад, АНУ хэдийгээр дүрэм тогтоол дэг журам гэж ярьж байгаа ч үйл ажиллагаа дээрээ харин унилатерализм, протекционизм, дээрэнгүй үзлийг хөөргөн дэмждэг.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай “Парисын хэлэлцээр”-т 190 гаруй улс гарын үсэг зурсан байхад АНУ харин татгалзжээ. Ираны цөмийн асуудлын талаарх цогц хэлэлцээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлагдсан байхад, АНУ бас татгалзжээ. ЮНЕСКО, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зэрэг олон улсын байгууллагаас АНУ гарсан байна. АНУ нь ДХБ-ын гол гишүүн орон мөртлөө олон талт худалдааны дүрэм журмыг илээр зөрчиж, гаалийн татвараа нэмэгдүүлж байна. Тийм учраас чухам хэн нь олон улсын хууль дүрэм институтэд нийцэж байна түүнийг л хэрэглэж, эс нийцсэн нь орхигдох болно, үүнийг олон улс тов тод харж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124581987