Боловсролын хэвийн солилцоо, хамтын ажиллагааг хүндэтгэх хэрэгтэй
2019-06-04 15:35:26 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 3-нд Хятадын Боловсролын яам 2019 оны гадаадад суралцах анхны сэрэмжлүүлгийг нийтэлжээ. Хэсэг хугацааны турш, БНХАУ-аас АНУ-д суралцах хүмүүсийн визэд хязгаарлалт хийж, виз авах хугацаа сунгагдан, хүчинтэй байх хугацаа богино болж, виз олгохоос татгалзах хэмжээ нэмэгдэн, Хятадын гадаадад сурах хүмүүсийн АНУ-д очиж суралцах буюу АНУ-д сургуулиа төгсөхөд нөлөө үзүүлж байна. Гадаадад суралцах үедээ эрсдэлийн үнэлгээг сайн хийж, үүнээс сэргийлэн, бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй гэж оюутан сурагчдад сэрэмжлүүлж байна гэжээ.

Хятад, Америкийн худалдааны маргаан шат ахиж буй нөхцөлд Америкийн тал Хятад, Америкийн боловсролын хэвийн солилцоо, хамтын ажиллагааг улс төржүүлж, Хятадын оюутнуудын нэр хүндийг хохироож байгаагаар барахгүй тэдний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Мөн Хятад, Америкийн боловсролын салбарын солилцоо, хамтын ажиллагааг царцааж байна. Хятадын Боловсролын яам Америкт суралцах хүмүүст сэрэмжлүүлэг гаргаж байгаа нь Америкт суралцах хүсэлтэй, мөн Америкт сурч байгаа Хятадын оюутнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө юм. Мөн Америкт сурах нөхцөл муудаж байгаад авч буй зайлшгүй арга хэмжээ болох юм. Хятадын оюутнууд гадаадад сурах төлөвлөгөөндөө дахин үнэлгээ хийж, ухаалаг сонголт хийх нь зайлшгүй юм.

40 жилийн өмнө Хятад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойш боловсролын хамтын ажиллагаа нь хоёр орон хоорондын хүчтэй холбоос болж ирсэн гэдгийг тэмдэглүүштэй юм. Америкт суралцаад эх орондоо буцаж ирсэн эрдэмтэн судлаачид Хятад улсын нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд Америк ч Хятадын оюутнуудын оролцоотойгоор эдийн засгаа хөгжүүлж, тэд нар бүтээлч хөгжлийн хөдөлгөх хүчээ болгож байлаа. Одоо Хятад улс Америкийн олон улсын оюутнуудын хамгийн их эх үүсвэр орон буюу Америкт сурч буй гадаад оюутнуудын гуравны нэг хувийг эзэлж байна. 2017 оны хувьд Хятадын оюутнууд Америкийн эдийн засагт 13.9 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулжээ. Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн үйлчилгээний худалдааны гол агуулга болсон.

Гэсэн хэдий ч Америкийн зарим улс төрчид "Азаа турших” үзэл бодолд суурилан, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбарт Хятадыг дарангуйлж, боловсролын солилцооны хамтын ажиллагааны салбарыг ч хамруулах боллоо. Тэд Күнзийн институтийг Хятад улсаас Америкт үзүүлэх нөлөөгөө өргөтгөх багаж хэрэгсэл, Хятадын оюутнуудыг "тагнуул" хэмээн гүтгэж, тэр ч байтугай Хятадын эрдэмтэдтэй лабораторийг хаах зэрэг бодлого хэрэгжүүлэн, Америкийн нийгэмд зориудаар хэлмэгдсэн уур амьсгал бий болгож буй нь үнэндээ улс төрийн зорилгодоо хүрэх замаа засаж байгаа хэрэг юм.

Америкийн тэдгээр улс төрчдийн үйлдэл Америкийн боловсролын салбарын оюунлаг хүмүүсийн нүдийг боосон юм. Америкийн дээд боловсролын хоёр нийгэмлэг саяхан нийтэлсэн мэдэгдэлдээ: Хятадын оюутнууд шинжлэх ухааны судалгаанд маш чухал гэжээ. Харвардын их сургууль, Йелийн их сургууль, Стэнфордын их сургууль зэрэг Америкийн нэр нөлөө бүхий олон их сургуулийн захирлууд мэдэгдэл нийтэлж, Хятадын оюутан зэрэг олон улсын оюутнууд болон эрдэмтэн мэргэжилтэн нарыг дэмжиж байна гэжээ.

Америкийн Массачусетсийн их сургуулийн туслах профессор Паул Мусграве: Америк ганц талаасаа Хятад оюутнуудын эх үүсвэрийг хязгаарлавал Америкийн сургуулиудад маш их эрсдэл учруулж, Америкийн дээд боловсролын системийн ихэнх нь оршин тогтнох аргагүйд хүрнэ гэжээ. Америкийн зарим улс төрчид боловсролын хамтын ажиллагааг "улс төрийн дарамт үзүүлэх багаж хэрэгсэл” болгож байгаа нь Америкийн их дээд сургуулийн эрх ашиг, олон улсын өрсөлдөх чадварыг хохироосон тул хатуу шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч буй нь илэрхий байна.

Хятад улс Америк зэрэг дэлхийн улс орнуудтай боловсролын солилцоо, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Гэвч хамтын ажиллагаа бол ганц талынх биш, харин хоёр талынх, харилцан хүндэтгэсэн байх ёстой юм. Хятад улс боловсролын нээлттэй байдлаа өргөтгөхийн тулд хичээсээр ирсэн. Улс төр, эдийн засгийн харилцаа хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамаарч, боловсролын солилцоо, хамтын ажиллагаа итгэл, шийдэмгий байдлаа хадгалах ёстой. Ирээдүйд Хятад улс боловсролын нээлттэй хөгжлийг улам өргөтгөж, дэлхийн олон газрын оюутан сурагчид Хятад улсад ирж суралцан, Хятад улсыг танин мэдэж, Хятад улсын хөгжлийн үйл явцад оролцохыг урьж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124581906