Хятад, ОХУ-ын оюуны сангийн дээд хэмжээний Форум Москвад болов
2019-06-03 16:26:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ \Сурвалжлагч Ма Шяочэн\ Хятад, ОХУ-ын оюуны сангийн дээд хэмжээний Форум 29-ний өдөр Москвад нээгдэв. Тус форум нь “Хятад болон ОХУ: Шинэ эрин дэх хамтын ажиллагаа”-гаар сэдэвлэж, Хятад, ОХУ-ын оюуны сан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн 100 гаруй төлөөлөгчид дотоод хэрэг, дипломат харилцаа, хоёр орны хөгжил зэрэг сэдвээр санал солилцов.

ОХУ-ын дэд Ерөнхий сайд Акимов нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ, ОХУ нь Хятадтай харилцаагаа чухлаас чухал гэж үзэж байгаа бөгөөд хоёр улсын сайн хөршийн түншлэлийн харилцаа нь дэлхийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн эдийн засаг, худалдааны салбар дахь ОХУ, Хятад хоорондын хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, эрчим хүч, харилцаа холбоо, дэвшилтэт шинэ технологи, хил дамнасан логистикийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйсайн байна хэмээв.

Хятад, ОХУ-ын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны дарга Дай Бингүө хэлэхдээ, Хятад, ОХУ хоёр бие биенээ хүндэтгэж, эрх тэгшээр хандан, цаг хугацаа, сорилтыг даван туулж, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжиж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, өгжил цэцэглэлтийг бий болгосон юм. Ирээдүйд Хятад, ОХУ-ын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад, ОХУ-ын харилцааг өндөр түвшинд хүргэхийг дэмжинэ гэжээ.  

БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхд элчин сайд Ли Хүй хэлэхдээ, Хятад, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа түүхэн дэх хамгийн дээд түвшинд хүрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, хамтын ажиллагаа тогтворжиж, томоохон төсөл хамтын ажиллагаагаа хурдацтай эгнээнд оруулж, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг олгож, хүмүүнлэгийн солилцоо нь гайхамшигтай болон, стратегийн хамтын ажиллагаа улам бүр сайжирч, Хятад, ОХУ-ын хамтын ажиллагааны стратегийн түншлэлийн цогцолборыг шинэ, дээд түвшинд өргөжүүлж байна гэв.

БНХАУ-ын Нийгэм шинжлэх ухааны академийн захирал Ше Фүжань хэлэхдээ, Хятад, ОХУ-ны харилцаа түүхийн хамгийн сайн үе шатанд оршиж байгаа бөгөөд Хятад, ОХУ-ны хамтын ажиллагааны өндөр оюуны сангийн форцмын индэр дээр тулгуурлан хоёр орны эрдэмтэн солилцоогоо гүүзгийрүүлэн, хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, ОХУ-ын харилцааг хөгжүүлэхэд оюуны дэмжлэг үзүүлэх болно гэв.

Хятад, ОХУ-ын оюуны сангийн дээд хэмжээний форумыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи болон ОХУ-ын Олон улсын харилцааны хороо хамтран зохион байгуулсан юм. Энэ форум нь хоёр өдөр үргэлжилнэ. Оролцогчид Хятад, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хүрээнд Хятад, ОХУ-ын эдийн засгийн харилцаа, орон нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлуудыг гүнзгийрүүлэн хэлэлцэх болно.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124578054