Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн үнэн төрхийг илчлэв
2019-06-03 10:55:12 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын засгийн газар ням гарагт "Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн тухай Хятадын талын байр суурь" цагаан ном нийтэлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны үр нөлөө, Америкийн тал зөвшилцлийн үйл явцад амласнаасаа буцсан, Хятадын тал зөвшилцөлд хандах зарчмын байр суурь зэрэг өнцгөөс Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай нарийн, үнэн бодит байдлыг танилцуулсан нь олон улсын хамтын нийгэмлэг үнэн байдлыг бүх талаар ойлгоход ашигтай юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Хятад, Америк нийт 11 удаа эдийн засаг, худалдааны дээд зэрэглэлийн зөвшилцөл хийж, бодит ахицад хүрч байсан. Гэтэл Америкийн тал байр суурииаасаа татгалзаж, олон дахин гаалийн нэмэлт татвар ногдуулан, зөвшилцлийн урагшгүй байгаа шалтгааныг Хятад улсаа үзэж, дарамт үзүүлж байж ашиг олж, олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлэхийг зорьж байна.

Хятадын ард иргэдийн эрх ашиг, эдийн засгаа хөгжүүлэх эрхийг хамгаалахын тулд Хятадын тал зөвшилцлийн үйл явцад асуудалд хүлээцтэй хандаж ирсэн боловч Хятадын тал Америкийн ёс бус шаардлагыг хүлээн зөвшөөрч байна хэмээн ойлгож болохгүй. Энэхүү цагаан ном бол дэлхий нийтэд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн үнэн төрхийг тодорхой болгон, Хятадын тал зарчмын чухал асуудлаар хэрхэвч буулт хийхгүй гэдгийг, тэдгээр дарамт үзүүлэн зорилгодоо хүрэхийг санаархсан хүмүүсийг мөрөөдөхгүй байхыг дахин нотолсон хэрэг юм.

Бодитой ярих юм бол 8000 гаруй үгтэй цагаан номд гол нь Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн үнэн мөн гурван талыг бүрэн харуулсан юм:

Юуны өмнө Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцөл ноцтой гацсаны эх үүсвэр нь Америкийн тал гурав удаа буцсанд бий. Хоёрдугаарт, Хятад улсын шинжлэх ухааны инноваци нь өөрийн хүчиндээ түшиглэн, шаргуу тэмцсэнтэй холбоотой, харин хулгайлж, булаагаагүй юм. Гуравт, Гаалийн татвар нэмж авах нь бусдад ашиггүй, өөртөө ч тусгүй явдал, Америкийг “дахинтаа агуу их” болгож чадахгүй юм.

Үүний зэрэгцээ цагаан номд Хятадын талын эдийн засаг худалдааны зарчмыг онцолжээ. Тухайлбал “Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай, хоёр талаасаа ойртон, итгэл найдвартай байхыг эрхэмлэх” бөгөөд Хятад улс гол зарчмын асуудлаар огт буулт хийхгүйгээ онцолсон байна. Энэ нь Хятад, Америк хэрэв үргэлжлэн зөвшилцвөл эдгээр зарчмыг мөрдөх ёстой. Хэрэв гэрээ тохиролцвол тэр гэрээ нь эрхбиш эрх тэгш, харилцан ашигтай байх хэрэгтэй гэдгийг харуулсан юм. Үүнтэй холбогдуулан цагаан номд: Хоёр тал гэрээ тохиролцохын урьдач нөхцөл нь Америкийн тал нэмж хураах гаалийн бүх татварыг цуцалж, худалдан авах нь бодит байдалд нийцэхийн зэрэгцээ гэрээний текст тэнцвэртэй, хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэхийг баталгаажуулсан байх хэрэгтэй хэмээн тодорхой заажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124576760