Ши Жиньпиний Орост хийх айлчлалын талаар мэдээлэл хийв
2019-05-31 11:18:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 30-нд, Хятадын ГХЯ гадаад дотоодод хандуулан хэвлэлийн бага хурал хийлээ. ГХЯ-ны орлогч сайд Жан Ханьхүй Хятад улсын дарга Ши Жиньпингийн ОХУ-д хийх төрийн айлчлал, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форумд оролцох тухай мэдээллийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Жан Ханьхүй, “Ши Жиньпин дарга 6-р сарын 5-7-нд ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форумд оролцоно. Өнөө үед олон улсын нөхцөл байдалд сүүлийн зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлт гарч, ганц талын үзэл баримтлал газар авч, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд ноцтой нөлөөлж байна. Бүс нутгийн асуудал хурцдан, хүн төрөлхтөнд тулгарч буй заналхийлэл, өрсөлдөөн сорилт нэмэгдсээр байна. Өнөөгийн нөхцөлд, Хятад, Оросын харилцаа улам боловсронгуй, тогтвортой, бат бэх болж байна. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, гол ашиг сонирхол, том чухал асуудлаар бие биенээ хэлбэрэлтгүй дэмждэг боллоо. Хоёр талын худалдаа өнгөрсөн жил 100 тэрбум ам.долларыг давж, түүхэн шинэ рекорд тогтоосон. Эрчим хүч, сансар судлал, дэд бүтцээр холболдох зэрэг салбарт стратегийн чанартай томоохон төслүүд нухацтай хэрэгжиж, хөдөө аж ахуй, банк санхүү, шинжлэх ухаан технологи, цахим худалдаа зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна” гэжээ.

Тэрээр, “Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путинтэй хоёр орны харилцааны өнгөрсөн 70 жилийн хөгжлийн туршлагыг бүх талаар дүгнэн, Хятад, Оросын харилцааны ирээдүйн хөгжлийн стратегийн төлөвлөгөө гаргаж, хоёр орны харилцааг улам сайжруулна. Энэхүү айлчлал Хятад, Оросын харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, харилцан сонирхож буй гол чухал асуудлаар бие биенээ улам их дэмжин, хоёр талын харилцаа олон улсын нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй байхыг баталгаажуулна. Хоёр талын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээж, хоёр орны өндөр түвшний улс төрийн харилцааны давуу талыг бодит үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд үр ашиг хүртээнэ. Хятад, Оросын хамтын хүчин чармайлтын дагуу Ши Жиньпин даргын ОХУ-д хийх төрийн айлчлал бүрэн дүүрэн амжилттай болж, Хятад, Оросын харилцааг хөгжүүлж, шинэ эринд дэвшин орж, хоёр орны хөгжил дэвшил, дэлхийн энх тайванд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124567283