Америкийн худалдааны дээрэнгүй үзэл өөрийгөө хохироож байна
2019-05-31 11:08:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан ОУВС-гийн нийтэлсэн судалгааны тайланд, “Америкийн тал Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд оногдуулсан нэмэлт татварыг бараг бүгдийг нь Америкийн аж ахуйн нэгжүүд төлж байна гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 30-ны ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Америкийн талыг үндсэн асуудлаар сайн бодож тунгаах хэрэгтэй гэж Хятадын тал удаа дараа сануулж ирсэн. Хятад, Америкийн худалдааны тэнцвэргүй байдал нь Америкийн экспортын механизм зэрэг эдийн засгийн бус хүчин зүйл болон хадгаламжийн хүү бага зэргээс шалтгаалж буй учраас нэмэлт татвар авснаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Америкийн худалдааны энэ дээрэнгүй үйлдэл эцсийн эцэст өөрийгөө хохироож, Америкийн хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүд үүнийх нь золиос болно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124567252