Хятадад хөрөнгө оруулахыг сайшаана
2019-05-31 11:08:04 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 30-нд Бээжин хотноо ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, “Хятадын хаалга нээлттэй хэвээр байна. Гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Хятад улс сайшаасаар ирсэн. Үүний зэрэгцээ Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт, бизнесийн илүү шударга, ил тод, тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ” гэжээ.

Хятадын Европын холбооны бизнесийн холбоо саяхан “Бизнесийн итгэл найдварын судалгаа-2019” тайлан гаргасан юм. Тайланд, Хятад дахь Европын компаниуд Хятадын зах зээлд итгэлтэй хэвээр байгаа бөгөөд Хятадын нээлттэй арга хэмжээ бодит боломж нээхийг хүсэж байгаагаа аж ахуйн нэгжүүд илэрхийлсэн гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124567248