ГХЯ: Нэг улс валютын ханшийг удирдах эсэхийг АНУ тогтоож чадахгүй
2019-05-30 17:29:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хөү Шяочэнь\ АНУ-ын Сангийн яамнаас энэ сарын 28-нд худалдааны гол түншүүддээ хандсан "Олон улсын эдийн засаг ба валютын ханшийн бодлогын тайлан"-г гаргажээ.

АНУ худалдааны гол түншүүдийнхээ валютын ханшийг удирдаагүй ч Хятад, Герман, Ирланд, Итали, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур, Вьетнам зэрэг 9 улсыг валютын ханшийн бодлогын хяналтын жагсаалтад оруулжээ.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 29-нд болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан АНУ бодит байдлыг хүндэтгэж, зах зээлийн дүрмийг хүндэтгэн, валютын ханшийн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг найдаж байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ Хятадын тал АНУ холбогдох олон талт олон улсын дүрмийн дагуу ажиллах ёстой. Бусад улс орны валютын ханшийг дангаар нь үнэлэхгүй байхыг олон удаа санал болгож байсан. Нэг улс валютын ханшийг удирдах эсэхийг АНУ тогтоодог юм биш, холбогдох олон талт олон улсын агентлаг орон нутгуудын валютын ханшийн эрх мэдэл бүхий үнэлгээтэй байдаг.

Хятадын тал валютын ханшийн зах зээлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийг эрмэлзэж, мөнгөний нийлүүлэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан хөвөгч ханшны тогтолцоог сайжруулж, валютын сагсыг харьцуулж, юанийн ханшийг зохистой түвшинд тогтвортой хадгалах болно" гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124563594