Худалдааны мөргөлдөөнөө хурцдуулсан нь АНУ-ын хамгийн ноцтой алдаа мөн
2019-05-30 15:49:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Брюсселийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Зычэнь, Ван Юйгэ\ Америкийн Йелийн их сургуулийн ахлах судлаач Стивен Роч Дэлхийн сонины сайт дээр нийтлэлээ хэвлүүлжээ.

Хятадтай эдийн засаг худалдааны мөргөлдөөнөө хурцдуулсан нь АНУ-ын хамгийн ноцтой алдаа мөн гэжээ. АНУ бусад улсыг дотоодын эдийн засгийн асуудлын золиослогч болгож, өөрийгөө болон бусдыг хуураад сурчихсан, ХХ зууны 80-аад оны Япон болон өнөөдрийн Хятад нь түүний энэхүү үйлдлийн хохирогч мөн.

ХХ зууны 80-аад онд АНУ нь Японыг эдийн засгийн тал дээр хамгийн их сүрдүүлж, Японыг олон талаар буруушаасан байдаг. АНУ-ын худалдааны асуудал гэдгийн уг үндэс нь түүний өдөр ирэхүйеэ ноцтой болж байгаа макро эдийн засгийн тэнцвэрээ алдсан явдал болно. 30 гаруй жил өнгөрсөн хэдий АНУ-ын дотоодын хадгаламж ноцтой буурч хоёр талын байнгын дансны алдагдал болон худалдааны алдагдал их хэмжээгээр үүссээр байгаа.

Рочийн үзэхээр, өнөөгийн Хятад өнгөрсний Японы дүрд тоглож байна. АНУ хэрэв дотоодын хадгаламжийн хэмжээгээ нэмэгдүүлэхгүй бол Хятадтай худалдааны харилцаа тасалсан ч гадаад худалдаагаа бусад түнш рүүгээ шилжүүлэх болно. АНУ энэ удаа Хятадтай өрсөлдөж байгаагийн эцсийн дүн нь 30 жилийн өмнөхтэй ихээхэн адилгүй болохыг анхаарах хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124562706