Хятад улсад итгэл хүлээлгэж байна
2019-05-30 10:40:42 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэлхийн үнэт цаасны үзүүлэлтийг ханган нийлүүлэгч хамгийн том байгууллага MSCI Хятадын A хувьцааны дэлхийн үнэт цаасны үндсэн үзүүлэлтэд эзлэх хувийн жинг дээшлүүлэх төлөвлөгөөг товлосон цагтаа хэрэгжүүллээ. Ийнхүү MSCI-ын Хятадын үзүүлэлтэд Хятадын 26 үнэт цаас нэмэгдэн орж 264-д хүрэв. Хятадын A хувьцааны MSCI-ын Хятадын үзүүлэлт 5.25 хувиар, MSCI шинээр хөгжиж буй зэх зээлд эзлэх хэмжээ 1.76 хувь хүртэл нэмэгдэв.

Хятадын эдийн засгийн амьдралын хүчин, нөөц хүчин, уян хатан чанарт Олон улсын хөрөнгийн зах зээл итгэлтэй байгаагаа ийнхүү бодит үйл ажиллагаагаар нотолж байна. Ганц талт үзэл өндийж, худалдааны маргаан хурцдан, дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлтийн тухай төсөөллөө Олон улсын байгууллага бууруулж буй нөхцөлд ийнхүү илтгэл найдвар тавьж буй нь амаргүй хэрэг юм.

НҮБ саяхан тайлан нийтэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.7 хувь буюу оны эхний төсөөллөөс 0.3 хувиар бууруулсан юм. Тайланд мөн дэлхийн худалдааны өсөлтийг 2.7 хувь хүртэл бууруулж, 2018 оныхоос 3.4 хувиас доогуур болгожээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD), Дэлхийн банк, Олон улсын валютын сан(IMF)бүгд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан байна.

Ийм нөхцөлд дэлхийн 2 дахь том эдийн засаг, экспортын хамгийн том, импортын хоёрдогч том орон болсон Хятад улс тодорхой бөгөөд хүчтэй дохио өглөө. MSCI-гаас гадна Олон улсын валютын сангаас Хятадад итгэл хүлээлгэж, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дээшлүүлсэн цорын ганц гол эдийн засаг болжээ.

Хятад улс хөгжлийн хичээнгүй бөгөөд тэвчээртэй үзэл баримтлалыг баримталсны учир, Олон улсын байгууллага итгэл хүлээлгэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсын оруулсан хувь нэмэр 30 гаруй хувьд хүрлээ. 2018 онд Хятадын ДНБ 90 гаруй их наяд юаньд хүрч, хүн нэг бүрийн дундаж ДНБ 10 мянган ам.долларт хүрч, экспорт импортын нийт хэмжээ 30 гаруй их наяд юаньд хүрсэн юм.

Америкт экспортлох 200 тэрбум ам.доллар бүхий Хятадын бараанаас гаалийн татвар нэмж авах асуудлын нөлөөнд өртсөн аж ахуйн нэгжид Америкийн аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 50 шахам хувийг эзэлж байна. Саяхан Шанхай хотноо Атлантад төвтэй дэлхийн хөнгөн цагааны том үйлдвэрлэгч Новелис 180 сая ам.доллараар нэмж санхүүжүүлсэн Чанжөү дэх үйлдвэрлэлийн төслийг энэ оны сүүлчээр байгуулж дуусган ашиглалтад оруулна хэмээн зарлалаа. Автомашины борлуулалтын хамгийн том зах зээл болох Хятад улсын хэтийн төлөвт Новелис итгэлтэй байгаагаа илэрхийлж, худалдааны маргааны нөлөөнд өртөхийг хүсэхгүй байна гэжээ.

"Хятадын эдийн засагт итгэлтэй байна", "Хятад улс өөрийн асуудлаа зохицуулж чадна" хэмээн Хятад дахь Америкийн аж ахуйн нэгжүүд үзэж байна. Хятад дахь Америкийн худалдааны нийгэмлэг ба Шанхай хот дахь Америкийн худалдааны нийгэмлэг хамтран Хятад дахь Америкийн 250 аж ахуйн нэгжид чиглүүлж хийсэн шалгалтын дүнгээр, үйлдвэрүүдийн 80 гаруй хувь нь татварыг нэмсний сөрөг нөлөөнд өртсөн хэдий ч тэдэнд зохицуулах арга байгаа, тухайлбал Хятадын зах зээлийг улам чухалчлах явдал юм байна гэж үзжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124561681