"Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019" үргэлжилж байна
2019-05-29 16:01:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвөөс хамтран зохион байгуулж буй “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” Өвөрхангай аймагт амжилттай үргэлжилж байна.

Тус арга хэмжээ энэ сарын 28-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд боллоо. Өдөрлөгийн нээлтэд тус аймгийн Засаг даргын орлогч, Аялал жуулчлалын газрын дарга, Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн зэрэг албаны хүмүүс Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөвлөгөөг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Үүний дараа Хужирт сумын соёлын төвд “Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын уран бүтээлчдийн “Торгоны замын цэцгэн хуар” урлагийн тоглолт, Монгол Улсын УДБЭТ-ын уран бүтээлчдийн гала тоглолт зэрэг арга хэмжээ болж, Хужирт сумын ард олны мэлмийг баясгалаа.

"Торгоны замын цэцгэн хуар” тоглолтоор Хятад үндэстний дуу, хөгжим, бүжиг, акробат, жүжигчилсэн тоглолт зэрэг олон үзүүлбэр толилуулсан юм. УДБЭТ-ын уран бүтээлчид дуурийн гоцлол болон найрал дуу, хийл хөгжим, балет зэрэг олон үзүүлбэр үзүүлжээ. Уг арга хэмжээ энэ сарын 29-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124557695