ЮНЕСКО соёл иргэншлийн солилцоог гүнзгийрүүлэх нь маш чухал ач холбогдолтой гэв
2019-05-20 17:10:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Линь Янь, Жан Ли/ ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны туслах захирал Норда•Арнасф өчигдөр Бээжин хотноо, “Хятад улсаас зохион байгуулсан Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь олон улсын соёл иргэншлийн солилцоо, нэмэгдэл, инноваци болон нийгмийн хөгжил дэвшилд маш их ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө. Тус хурал нь маш их билгэдлийн утга учир шингэсэн олон улсын арга хэмжээ болж чадсан” хэмээн мэдэгдэв.

Тэрээр цааш хэлэхдээ, “Манай дэлхий бүх ухаалаг дуу хоолойг сонсох шаардлагатай. Илүү эв найрамдал, хүлээц, энэрэн өрөвдөх сэтгэл зүрх хэрэгтэй” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124518531