ГХЯ: БНХАУ-ын бүхий л үйл ажиллагаа нь АНУ-ын үндэслэлгүй үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалах хариу үйлдэл юм
2019-05-16 16:36:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ма Жүө-Янь / БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан, “БНХАУ-ын бүхий л үйл ажиллагаа нь АНУ-ын үндэслэлгүй үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалах хариу үйлдэл юм. Энэ нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, олон талт хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны тогтолцоог хадгалахын төлөө юм” хэмээн энэ сарын 15-нд мэдэгдэв

Тус хэвлэлийн бага хуралд оролцсон сурвалжлагч, “Хятад, АНУ-ын хооронд үүсээд буй хүрээнд олон улсын хамтын нийгэмлэг бухимдлаа илэрхийлсэн. Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны маргаан нь дэлхийн эдийн засагт шинэ тодорхойгүй байдлыг авчирна гэж үзэж байна. Зарим хүмүүс өнөөгийн дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг хаврын тэнгэрээр жишээлж байгаагийн зэрэгцээ худалдааны асуудлыг дэлхий нийтийн хамгийн томоохон тодорхойгүй хүчин зүйлд оруулаад байна. Хятадад энэ тал дээр ямар хариу өгөх вэ. Бүх талуудын санаа зовоосон асуудлуудыг багасгахын тулд ямар арга хэмжээг авах вэ” гэхэд Гэн Шуан, “Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгийн хариу үйлдлийг олж мэдсэн бөгөөд яагаад бухимдлаа илэрхийлснийг ойлгож байна. Хятад, АНУ-ын хооронд эдийн засаг, худалдааны маргаан үргэлжлэх нь аль нэг талын эрх ашигт нийцэхгүй, дэлхийн эдийн засгийг чирэх болно. Гэсэн хэдий ч миний бие та бүхэнд тодорхой хэлэхэд, худалдааны маргааныг дэгдээсэн нь Хятад улс биш. АНУ нь гаалийн тарифыг нэмэх анхны алхамыг тавьсан. АНУ удаа дараа дарамт шахалт үзүүлсээр ирлээ. Өнөөдрийг хүртэл БНХАУ-ын бүхий л үйл ажиллагаа нь АНУ-ын үндэслэлгүй үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалах хариу үйлдэл юм. Хятадын тал ийм арга хэмжээ авч байгаа нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, олон талт хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны тогтолцоог хадгалахын төлөө юм” гэж хэлсэн юм.

Гэн Шуан, “Дэлхийн хоёр том эдийн засаг болсны хувьд Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцаа хоёр орны хувьд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. АНУ нь Хятад улстай хамтдаа үүрэг хариуцлагаа биелүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой. Гэвч АНУ ганцаар үйл хэргээ явуулан, дангаараа худалдааны маргааныг эхлүүлж, Хятад улс олон удаа зөвлөлдөх уулзалтад чин сэтгэлээсээ хандсан ч хоёр талын зөвшилцлийг зөрчиж, Хятадад гаалийн нэмэлт татвар ногдуулсан.

АНУ нь олон улсын хамтын нийгэмлэгийн оновчтой, ухаалаг дуу хоолойг сонсож, нөхцөл байдлыг аль болох эрт таньж мэдэн, зөв чиглэлд эргэн ирж, Хятадтай хамтдаа харилцан хүндэтгэсэн үндсэн дээр харилцан ашигтай, хамтдаа хожих хэлэлцээр байгуулахыг Хятад улс хүсч байна. Энэ нь зөвхөн Хятад, АНУ-д ашигтай төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт юм” гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124503470