ГХЯ: Хятад улс гаднын аливаа дарамтад өртөхгүй
2019-05-15 17:02:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 14-ний өдрийн Бээжингийн цахилгаан мэдээ /Хөү Шяочэнь/ БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 14-нд “Хятад улс худалдааны маргаан хийх, түүнд оролцохыг хүсэхгүй байна. Гэвч худалдааны маргаан хийхээс айхгүй. Америкийн тал нөхцөл байдлыг эртхэн таньж мэдэн зөв замдаа орж, Хятадын талтай хамт харилцан хүндэтгэсэн үндсэн дээр харилцан ашигтай, хамтдаа хожих хэлэлцээр байгуулахыг зөвлөж байна” гэжээ.

Сурвалжлагч, “Өнгөрсөн хэдхэн өдөр АНУ нь БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах тухай олон удаа мэдэгдээд байна. Түүнчлэн 6 дугаар сарын 17-д сонсгол хийхээр товлоод байна. Энэ тухайд Хятад улс ямар тайлбар өгөх вэ” гэхэд Гэн Шуан, “Бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах нь ямар асуудлыг шийдвэрлэж чадахгүй, худалдааны маргааныг дэгдээх нь зөвхөн бусдад хор хохирол учруулах болно гэж Хятадын тал дахин илэрхийлж байна. Хятад улс худалдааны маргаан хийх, оролцохыг хүсэхгүй байна. Гэвч худалдааны маргаан хийхээс айхгүй. Хэрэв зарим хэн нэгэн хүн маргасаар гэрийн хаалган дээр ирвэл бид эцэст нь тултал үзэх болно. Хятад улс гаднын аливаа дарамтад өртөхгүй. Бид хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах чадвартай” гэжээ.

Гэн Шуан өнгөрсөн жилээс хойш Хятадын тал АНУ-ын үг ба үйл ажиллагаанд авсан хариу үйлдлийн тухайд,

-Өнгөрсөн жилийн 4 дүгээр сард АНУ нь анх удаа Хятадаас Америк руу экспортлох бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах тухайгаа мэдэгдсэн бөгөөд Хятад улс эхний ээлжинд хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн. Дараа нь Америкийн тал удаа дараалан шинээр заналхийлж, хэд удаа албан ёсоор нэмэлт татвар ногдуулсан ба Хятадын тал нэн даруйд нь хариу үйлдэл үзүүлээд байна.

-Өнгөрсөн долоо хоногт АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 10-25 хувь болгон нэмэгдүүлэхээр мэдэгдсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн бухимдал, санхүүгийн зах зээлд хүчтэй хариу үйлдлийг бий болголоо. Тухайн үед Хятадын тал Америкийн тал ийнхүү заналхийлсэн нь анхны удаа биш, Хятадын байр суурь маш тодорхой, Америкийн тал үүнийг сайн мэдэх ёстой. Үүний зэрэгцээ АНУ-ын чиглэлээ өөрчлөн, Хятадтай хамт харилцан ашигтай хамтдаа хожих хэлэлцээрт хүрэхийг уриалж байна. Хятадын тал энэхүү энх тайванч, бүтээлч чиг хандлага нь олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг олсон байна.

-Мөн дараа нь Хятадын төлөөлөгчид АНУ-д очиж зөвшилцсөн бөгөөд хариуцлагатай үйл ажиллагаа нь ялгаатай байдлыг шийдэх хамгийн их чин сэтгэлийг гаргадаг. Гэсэн хэдий ч АНУ-ын зарим хүмүүс нөхцөл байдлыг буруугаар ойлгон, Хятад улсын өөрийн эрх, ашиг сонирхлыг доогуур үнэлж, үргэлж олон нийтийг төөрөгдүүлэн, тэнгэр хадсан үнийг бий болгож байна. Хятадын тал мэдээж хэрэг үүнийг үгүйсгэж, үүнийг эсэргүүцсэн.

-Тавдугаар сарын 10-ны өдөр Америкийн тал Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулснаа албан ёсоор мэдэгдсэн. 13-нд нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Гаалийн тарифын комиссоос Хятадын тал холбогдох арга хэмжээ авснаа мэдэгдсэн. Энэ нь Хятад улс олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр болон сэтгэлийн тэнхээг харуулсан гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, “АНУ-ын тогтворгүй байдал, туйлын дарамтад Хятадын тал амар тайван хэвээр байх болно. АНУ-ын зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн хариу үйлдлийг харж, бүхий л салбарын хүмүүсийн дуу хоолойг сонсон, өөрсдийн ашиг сонирхлын ашиг алдагдлыг тооцоолж, нөхцөл байдлыг аль болох түргэн таньж мэдэн зөв замдаа орж, Хятадын талтай хамт харилцан хүндэтгэх үндсэн дээр харилцан ашигтай, хамтдаа хожих хэлэлцээр байгуулахыг зөвлөж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124498402