Харилцан багтааж харилцан суралцсан соёл иргэншлийн шинэ хуудсыг бичихүй
2019-05-14 16:42:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ

Сурвалжлагч Жөү Вэй

Дэлхийн хүн амын 67 хувь, дэлхийн эдийн засгийн 1/3 хувийг эзэлж байгаа өнөөгийн Ази тив бол олон соёл иргэншил уялдан хөгжиж буй газар нутаг юм. Тэртээ 2014 оны тавдугаар сард болсон Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр хурлын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын тал Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг зохиох хэлбэрээр өөр өөр соёл иргэншил, шашин хоорондын солилцоо хийн, туршлагаа харилцан солилцож, түүнээс сайн талаа авч саар талаа нөхөж, хамтдаа урагшлахыг ахиулах болно хэмээсэн юм.

Соёл иргэншил солилцоо хийх тусам улам ялгарч, харилцан суралцах тусам баялаг болдог. Жишээлбэл, Азийн Шар мөрөн, Хөх мөрний сав газар, Инд-Ганга мөрний сав газар, Евфрат-Тигр мөрний сав газар, тэрчлэн Зүүн өмнөд Ази зэрэг бүс нутаг нь өнө эртний олон соёл иргэншлийг үүсгэж, гэрэл гэгээгээ харилцан тусгаж, хүн төрөлхтний соёл иргэншилд чухал хувь нэмэр оруулсан юм. Өнөөгийн Ази тивд янз бүрийн соёлын онцлог илт хэвээрээ байж, өөр өөр соёл иргэншил, өөр өөр үндэстэн, өөр өөр шашин уялдан хөгжиж, хамтдаа өнгө алагласан Азийн соёлын том гэр бүлийг бүрдүүлсэн билээ. Түүхийн шинэ өндөрлөгөөс Азийн үндсээрээ холбоотой суурин дээр соёл иргэншлүүдийн шинэ яриа хэлцлийг явуулбал Азийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах ба Азийн шинэ ирээдүйг цогцлох цаглашгүй их хүчнийг нэгтгэх нь лавтай.

Азийн соёл иргэншлийг хөгжүүлэхэд олон төрлийг шингээж, бие биеэ багтааж харилцан суралцах нь зүйтэй. Адил биш соёл иргэншлийн хооронд шилдэг, шилдэг бишийн ялгаа гэж үгүй, зөвхөн онцлогийн ялгаа гэж буй. Янз бүрийн соёл иргэншлийн үнэн утгыг ойлгоход эрхбиш эрх тэгш, даруу овроор хандаж, нээлттэй багтаамжтай байж, харилцан суралцан туршлагаа солилцох хэрэгтэй. Орчин үед Азийн олон улс орон тусгаар тогтнол ба үндэсний чөлөөлөлтийн явцдаа харилцан дэм болж, чин сэтгэлээсээ харилцан тусалж, түүхт чанартай ялалтыг байгуулсан юм. БНХАУ өөрчлөлт нээлтийн 40 жилийн үйл явцад дэлхийн анхааралд хүрсэн ололт амжилтуудыг олсны зэрэгцээ соёл иргэншлийн яриа хэлцэл, харилцан суралцаж харилцан туршлага солилцох үйл явц дундаас ашиг хүртсэн юм.

Өнөөгийн дэлхий ертөнц 100 жилд байгаагүйгээр хувирч, хатуу шалгуур, хөгжлийн хүнд сэдвүүдтэй учраад байна. Ази тив соёл иргэншлийн солилцоогоор дамжуулан соёл иргэншлийн хөндийрлийг давж, соёл иргэншлийн харилцан суралцах замаар соёл иргэншлийн зөрчлөөс салж, соёл иргэншлийн хамтаар орших үзлийн хүрээнд өөрийн соёл иргэншлээ бүхнээс шилдэг гэж үзэх үзлийг арилгаж, Азийн хувь заяаны хамтын цогцыг байгуулж, Азийн шинэ ирээдүйг цогцлоох цаг нь болжээ. “Нэг бүс-Нэг зам” санаачилга нь нэг улсын үзэл баримтлал байснаа НҮБ-ын баримт бичигт бичигдсэн юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилгад олон орон нэгдэж, үргэлжлэн өргөжиж буй. Хятад-ACEAN-ний хамтын ажиллагааны чансаатай хөгжлийн хандлага сайн байгаа билээ. Дэлхийн урагшлах замд хөл нийлэн алхаж, дэлхийн хөгжлийн урсгалтай нэгдэн хөгжиж, БНХАУ Азийн олон улс орнуудтой хамтран өөр өөр соёл иргэншлийн дундаас арга ухаан хайж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд шинэ өнцөг, шинэ төсөл эрэлхийлж гэж байна.

Таван өнгийн гэрлийг нийлүүлэн, үр өгөөжөө бадруулна. Найман аялгууг хамтаар эгшиглүүлэхэд тайван амгаланд хүрнэ гэдэг. Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь харилцан багтааж харилцан суралцсан соёл иргэншлийн шинэ хуудсыг дэлгэнэ хэмээн бид хүсэн хүлээж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124492898