Агатти: Дэлхийн хэвлэлүүд адил бус соёл иргэншлийн тухай хариуцлагатай мэдээлбэл зохино
2019-05-14 15:47:40 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Филиппиний мэдээллийн агентлагийн дарга Аггаттийг Синьхау агентлагийн сурвалжлагч Юань Мэнчэнь, Жэн Шинь нар сурвалжилжээ.

Синьхуа агентлагийн Манилагийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ Хатагтай Агатти удалгүй Бээжинд болох Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцох бөгөөд тэрээр тус хурлыг маш ихээр хүсэн хүлээсэн буй.

Тэрээр Филиппиний хэвлэл мэдээллийнхнийг төлөөлж тус хуралд оролцох үеэрээ улс орнуудын хэвлэл мэдээллийхний хамтын ажиллагааг ахиулахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын үеэр олон орны мэргэжил нэгт нөхөдтэй туршлага солилцож, тэдэнтэй түншлэлийн харилцаа байгуулах гэнэ.

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал маргааш Бээжинд эхэлнэ. “Азийн соёл иргэншлийн солилцоо туршлага солилцох болон хувь заяаны цогц нэгдэл” сэдвийн дор болох уг чуулганы хүрээнд улс орнуудын хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдийн хурал болох юм.

Хятад улс энэ удаагийн ярилцлагын хурлыг зохион байгуулж байгаа нь цагаа олсон хэрэг бөгөөд Хятад улс адил бус соёл иргэншлийн асуудлыг нээлттэй, өргөн цар хүрээнд авч үзэж байгааг илтгэж байгаа явдал. Мөн өөр өөр улс орон, адил бус бүс нутгийн соёл иргэншлээс харилцан суралцах, харилцан солилцох боломж гэж Агатти үзэж байна.

Сүүлийн жилүүдэд Филиппинд Хятадаас сурвалжлагч томилон суулгаж мэдээ мэдээлэл бэлтгэж байгааг Агатти туйлын чухалд тооцдог. Филиппиний албаны талын мэдээллийн агентлагийн хувьд, Филиппиний мэдээллийн агентлагаас Хятадад сурвалжлагч томилон суулгаж мэдээ дамжуулах нь Филиппиний ард түмэн Хятадыг ойлгоход туслах болно гэж тэрээр үздэг.

“Филиппин Хятад нь өнө удаан хугацааны харилцаатай, Хятадын соёл Филиппиний ард түмний амьдралд олон талын сэтгэгдэл үлдээсэн байдаг. Эдүгээ Хятадын эдийн засаг нийгэм түргэн хөгжиж, олон улсын байр суурь нь өдөр ирэхүйеэ дээшилж байгаа болохоор Хятадын тухай мэдээ Филиппинд улам илүү анхаарал татаж байна” гэв.

Филиппин Хятадын хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааны талаар ярихдаа, олон талаар Хятадын хэвлэл мэдээллийнхнээс суралцууштай. Филиппиний мэдээллийн агентлаг Хятадын хэд хэдэн мэдээллийн агентлагтай харилцаа тогтоож, олон сурвалжлагч найруулагч томилж солилцоо хийж байгаа бөгөөд Филиппиний мэдээллийн агентлаг Хятадын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124492350