Монгол Улсын Өмнөговь аймагт цасан шуурганы улмаас 4 хүн амиа алдав
2019-05-13 11:01:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Асган\ Монгол Улсын Өмнөговь аймаг болон төвийн бүс нутгаар энэ сарын 11-нд цасан шуурга шуурсаны улмаас 4 малчин амиа алдаж, олон бүс нутагт автозамын хөдөлгөөн зогсов. Цасан шуурга нь малчдын амьдрал ахуйд ихээр нөлөөлсөн байна.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанаас гаргасан бүртгэлээс үзвэл, цасан шуурганаар 41 малчин сураггүй болсноос 37-г нь олжээ. Үлдсэн 4 хүн харамсалтайгаар амиа алдсан аж. Мөн уруудсан нийт мянга гаруй малыг эрж байгаа ба гамшгаас учирсан нийт хохирлын дүнг одоогоор нийтлээгүй байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124486466