БНХАУ-ын дарга Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцож илтгэл хийнэ
2019-05-10 10:36:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 9-ны өдрийн цахилгаан мэдээ ХКН-ын ТХ-ын Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Шиү Линь энэ сарын 9-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ сарын 15-нд нээгдэх Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож, илтгэл тавина гэж мэдэгдэв. Тус хуралд Камбож, Грек, Сингапур, Шри Ланка, Армен зэрэг улс орны тэргүүн, Ерөнхий сайдууд, Монгол Улсын удирдлага, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар хуралд оролцоно. Мөн Азийн 47 орон болон Азиас бусад орны төлөөлөгчид холбогдох арга хэмжээнд оролцох юм. Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь “Нэг бүс-Нэг зам” болон Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн дараах Хятад улсаас зохион байгуулж буй дэлхийн хэмжээний хурал юм. Тус хурлаар Азийн соёл иргэншлийн талаар харилцан туршлага солилцох ба хувь заяаны цогц нэгдлээр сэдэвлэж, нээлтийн ёслол болон зургаан салбар форум зохион байгуулахын хамт Азийн Соёлын багт наадам, Азийн Хүнсний баяр, Азийн соёл иргэншлийн долоо хоног зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124476000