Ши Жиньпин Саудын Арабын хаантай утсаар ярив
2019-05-09 16:05:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 8-нд Саудын Арабын хаан Салмантай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятадын тал Хятад Саудын Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхийг дээд зэргээр хүндэтгэн үзэж, Саудын Арабыг “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны чухал түнш хэмээн үзэж буй. Сүүлийн жилүүдэд миний бие харилцан амжилттай айлчлал хийж, Хятад Саудын Арабын харилцааг бүх талаар түргэн хөгжүүлж байна. Энэ оны 2 дугаар сард хунтайж Мухаммед Хятадад айлчилж, Хятад Саудын Арабын дээд зэрэглэлийн комиссын гуравдугаар хурлыг хуралдуулж, баялаг амжилтад хүрэн, хоёр орны салбаруудын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ хөдөлгөх хүчин нэмэрлэсэн юм.

Хятадын гол ашиг сонирхол болон анхаарч байгаа томоохон асуудалд Саудын Араб бодитой, шударга байр суурьтай байгааг Хятадын тал талархан сайшааж, Саудын Арабын талын улсынхаа бүрэн эрх, аюулгүй, тогтуун байдлыг хамгаалахын төлөөх чармайлтыг эрс дэмжиж, Саудын Арабын талын эдийн засгийн шилжилтийг ахиулж, нэн өндөр түвшний хөгжилд хүрэхийг дэмжиж байна.

Саудын Арабтай “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хамтдаа байгуулах санаачилга болон “2030 оны алсын зорилт” стратегийг залгуулж, хоёр орны эрчим хүч зэрэг салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Хятад болон Арабын орнуудын харилцаа, Хятад болон Исламын орнуудын харилцааг хөгжүүлэхэд Саудын Арабын үзүүлсэн идэвхтэй чармайлтыг Хятадын тал талархан сайшааж байна. Саудын Араб 2020 оны G20-ын тэргүүлэгч улс болохыг Хятадын тал идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд Саудын Арабын талтай зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, G20-ын олон талт үзлийг хамтдаа хамгаалах, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах, даян дэлхийн эдийн засгийг засахыг боловсронгуй болгохыг ахиулахад нэн их хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна” гэжээ.

Салман хэлэхдээ, “Хятад улс “Нэг бүс-Нэг зам” олон улсын дээд хэмжээний II форумыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж байна. Энэ нь олон улсын хөгжил хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Саудын Араб болон Хятад улс өөр өөрийн улсын хөгжил болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хүчин зүтгэж байна. Саудын Арабын тал Саудын Араб-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг хүндэтгэн үзэж, Хятадын хөгжил нэн их амжилтад хүрэхийг зөгнөж, Хятадтай салбар бүрийн харилцааг нягтруулж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд нэн сайн үйлчилж, Зүүн Ази болон Баруун Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулахад Саудын Арабын тал бэлэн байна. Саудын Арабын тал Арабын орнууд болон Исламын орнууд Хятадтай найрамдалт хамтын ажиллагааны харилцааг ахиулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэв.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124472551