Хөх хот Сэлэнгэ аймагтай эгч дүүгийн холбоо тогтооно
2019-05-08 10:44:12 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот, Монгол Улсын Сэлэнгэ аймаг албан ёсоор эгч дүү хот, аймаг болгох ажил эхэлжээ. Хөх хотын дарга Фэн Юүжэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн сарын 29-н; гарын үсэг зурсан байна.

ӨМӨЗО-ы Хөх хот нь 2009 оноос хойш гадаад харилцаагаа хөгжүүлэхээр Монгол Улсын олон аймаг, хот сууринтай хөдөө аж ахуй, боловсрол, бизнес зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Хотын дарга Фэн Юүжэний хэлснээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож буй энэ онд Өвөрмонголын засаг захиргааны төв хот Сэлэнгэ аймагтай эгч дүүгийн харилцаатай болж буй нь түүхэн онцгой үйл явдал юм. Талууд цаашид олон салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ хэмээн тэрбээр онцолсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124465999