Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулав
2019-05-07 16:31:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 6-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулж, төрийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Энэ он дуусахаас өмнө Хятадын хурдны автозамын мужийн заагийн хураамжийн өртөөг хүчингүй болгож, иргэдийг аялж жуулчлахад дөхөм болгож, логистикийн үр бүтээмжийг дээшлүүлнэ. Засгийн үйл ажиллагаа болон бизнесийн орчныг улам шилдэгжүүлнэ. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэн засах тайланг сонсож, ажилтны эрүүл мэндийн эрх ашгийг хангах хэрэгтэй.

“Засгийн газрын ажлын илтгэл”-д туссаны дагуу хоёр жилийн дотор хурдны автозамын мужийн заагийн хураамжийн өртөөг хүчингүй болгох ажлыг энэ оны сүүлчээс өмнө хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт манай улсын хурдны автозамын сүлжээг дээшлүүлж, машин зогсохгүйгээр цахимаар хураамж хураах шуурхай системийг нэвтрүүлэн, жилийн эцсээс өмнө Хятадын хурдны автозамын орох газарт түгээмэл хэрэглэдэг болгоно. Холбогдох байгууллагууд хамтран оролцож, үйлчилгээг сайжруулснаар иргэдийн машин зогсохгүйгээр ойр хавьд нь хялбар дөхөм, үнэгүй шуурхай хураамж хураах системийг угсарч өгнө.

Хоёрдугаарт, ачааны машины нэвтрэх зардлын ерөнхий дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр ачааны машины нэвтрэх зардлыг тооцох аргыг шилдэгжүүлнэ. Битүүмжилсэн хурдны автозамын хураамжийн өртөөний орох газарт машин зогсоохгүйгээр жингийг нь хэмжиж, даац хэтрэхээс сэргийлнэ.

Гуравдугаарт, туршлага судалж холбогдох бодлого болон дүрэм тогтоолыг боловсронгуй болгож, хууль тогтоомжид нэмэлт засвар оруулна. Шинэ, амьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэх “Ногоон нэвтрэх зам” хураамжийг хасах болон чөлөөлөх бодлогыг төгөлдөржүүлнэ. Аюултай химийн бодис тээвэрлэх машины нэвтрэх, удирдах бодлогыг судалж нэгтгэнэ. Хураамжийн ажилтныг хуваарилж байршуулах ажлыг хийж, ажлын байрыг шилжүүлэхээс биш ажлын байрнаас гаргахгүй байлгах хэрэгтэй гэж хурлаас чухалчлав.

Ажил хөөцөлдөхөд хэцүү, удаашралтай зэрэг талыг шийдвэрлэж, сүүлийн үед бүс нутгуудын байгууллагуудыг цомхотгож өөрчлөлтийг гүнзгийрүүлж, төрөл бүрийн гэрчилгээг цөөрүүлж, нийтийн үйлчилгээ болон бизнесийн орчныг шилдэгжүүлнэ. Цаашид гэрчилгээтэй холбоотой асуудлыг тогтмол цэгцлэх ба хүчингүй болгож, итгэмжит нийгмийн байгуулалтыг ахиулна.

Тяньжинь, Ляонин, Шанхай, Гуандүн, Сычуань, Шаньши зэрэг 13 муж хот болон Дотоодыг хамгаалах яам, Хууль зүйн яам, Хүний нөөц нийгмийн баталгааны яам, Байгаль орчин экологийн яам, Зам тээврийн яам зэрэг 5 яаманд туршилтын цэг байгуулахаар хурлаас тогтоов. Туршилтын цэгт, хүсэлт гаргагч засаг захиргааны лиценз, засаг захиргааны хүлээн зөвшөөрөлт, засаг захиргааны олгон өгөх зэрэгт хүсэлт гаргахдаа засаг захиргааны байгууллага тогтсон гэрчилгээний үүрэг болон агуулгыг бичгээр нэг удаад хүсэлт гаргагчид мэдэгдэж, хүсэлт гаргагч мэдэгдсэн нөхцөл, стандарт болон шаардлагад нийцсэнийг бичгээр амалж, амлалттай нийцэхгүй хуулийн хариуцлагыг дуртайяа хүлээн авах тохиолдолд засаг захиргааны байгууллага дахин гэрчилгээ авахгүй, амлалтын дагуу холбогдох зүйлийг гүйцэтгэж, мэдээллийг хамтаар эдлэх, сүлжээг хянан шалгах зэргээр ажлын дундах болон ажлын дараах хянан удирдлагыг эрчимжүүлнэ. Хүсэлт гаргагчийн үнэнч итгэмжтэй архив болон хар дансны дүрэм байгуулж, худал хуурамч амлалт хангасан зэрэгт итгэл алдсаныг хамтран залхааж, аж ахуйн нэгжийг хуулийн дагуу шударга ажилласан тохиолдолд урамшуулна. Дээрх туршилтын цэг туршлагатай болсны хойно бүх улсын хэмжээнд дэлгэрүүлнэ.

Хурал дээр мэргэжлээс шалтгаалах өвчнийг сэргийлэн засах ажлын тайланг сонсов. Манай иргэдийн дунд уушги тоосдох өвчин голлон тохиолддог. Уул уурхай, металлург, барилгын материал зэрэг салбар дахь тоосны хор хөнөөлийг цэгцлэх ажил өрнүүлж, мэргэжлийн эрүүл мэндийг хянан хамаарах хуулийг хэрэгжүүлэн, хууль тогтоомж зөрчиж байгаа үйлдлийг хатуу илчлэн шийтгэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажлыг бүх талаар чангаруулж, аж ахуйн нэгжийн технологи болон тоног төхөөрөмжөө сайжруулах ажилд хяналт тавьж, хувь хүнд сэргийлэн хамгаалах эд хэрэгсэл хангаж, ажилчдаа даатгалд хамруулж, гол чухал ажлын мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууламж байршуулах хэмжээг 95-аас дээш хувьд хүргэж, шинэ өвчин үүсэхийг эрс бууруулна. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгож, мэргэжлийн өвчний зорилтот хөтөлбөрийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэн, өвчтнийг өвчний төрлөөр эмчилж, даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж авах зэрэг арга барилыг баталгаатай болгоно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль