Ван Ян арван нэгдүгээр дүрийн Банчин Эрдэнэ Чойжийжавыг хүлээн авч уулзав
2019-05-06 17:25:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Банчин Эрдэнэ Чойжийжав Ван Янд хадаг барьж, ойрын хугацааны амьдралын байдлаа тайлагнажээ. Ван Ян Банчин Эрдэнэ Чойжийжавын буддын ухааны эрдэм чадал, соёл боловсрол, шашны нөлөө зэрэг талаар олсон амжилтыг гүйцэд үнэлэв.

Ван Ян хэлэхдээ, “Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хороо эх оронч шашны төлөөлөгчийн хөгжилд туйлаар анхаарал хандуулдаг. Банчин Эрдэнэ Чойжийжав та бол Түвдээс уламжилсан буддын шашны гэгээнтэн, нийгмийн этгээдүүдийн анхаарлыг татаж байгаа буддын шашны удирдагч, Түвдээс уламжилсан буддын шашныг зөв чиглэлээр хөгжүүлэхийг удирдан дагуулж, эх орны нэгдэл ба үндэстний эв нэгдлийг хамгаалах хүнд үүргийг хүлээж байгаа билээ.

Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаанд сайн дураар суралцаж, улс төрийн байр сууриа бататгаж, өргөн олон шашны салбарынхны болон сүсэгтэн олныг дагуулж, улс орныг салган бутаргах аливаа хүчинтэй тэмцэх хэрэгтэй. Манай улсын шашны Хятадчилах чиглэлийг эзэмшиж, шашны учир утгыг биеэр дайчлан тайлбарлаж, шашны суртлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Түвдээс уламжилсан буддын шашныг цаг үетэй тасралтгүй зэрэгцүүлэн урагшлуулж, манай улсын социалист нийгэмтэй нэн сайн зохицуулах хэрэгтэй. Практик дунд боловсрохоо идэвхтэй эрчимжүүлж, шашны мэдлэгээ тасралтгүй гүнзгийрүүлж, орчин үеийн мэдлэгийг өргөнөөр суралцан, ерөнхийлсөн мэдлэг болон ёс суртахуунаа үнэнхүү дээшлүүлж, олон мэдлэгийг хуримтлуулж, их үүргийг хүлээн, сүсэгтэн олныхоо хүрээллийг олсон өндөр гэгээнтэн болохыг Банчинд Эрдэнэ Чойжийжавт хүсэв.

Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргаар цөм болгосон ХКН-ын Төв хорооноос үзүүлсэн итгэлийг хөсөрдүүлэхгүй, Намын төв хорооны удирдлагын чин үнэнч сургаалыг бат санаж, үе үеийн Банчин нарын бясалгал хийсэн уг санаа болон аугаа их хүслийг марталгүй, шаргуу хатуужилтай суралцаж, сүсэгтэн олонд үйлчилж, эх орны нэгдэл, үндэстнүүдийн эв нэгдэл, нийгмийн тогтуун байдал, шашны эе зохицлыг хамгаалахын төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэж Банчин Эрдэнэ Чойжийжав илэрхийлжээ.

Намын төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Намын төв хорооны Нэгдмэл фронтын дарга Ю Чюань уулзалтад оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124457960