Ши Жиньпин Тайландын вант улсын Маха Вачиралонкрон ван өргөмжлөгдсөнд баярын цахилгаан илгээв
2019-05-05 17:08:40 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 4-ний цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Тайландын вант улсын Вачиралонкронд ван өргөмжлөгдсөнд баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын захдалдаа, таны ван өргөмжлөгдөж байгааг тохиолдуулан, миний бие Хятадын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн өрийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, та бүхэнд болон Тайландын ард түмэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Та бол Хятадын ард түмний хуучин найз, Хятад, Тайландын найрамдлыг урт хугацаагаар анхаарч дэмжиж ирсэн юм. Миний бие Хятад-Тайландын харилцааг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, Хятад, Тайландын уламжлалт найрамдлыг үргэлжлэн бадруулж, "Нэг бүс-Нэг зам" хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам ахиулахад бэлэн байна. Тайландын вант улс хөгжин цэцэглэж, ард түмэн аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124453189