Ши Жиньпин НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутерресыг хүлээн авч уулзав
2019-04-28 16:26:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Бай Же, Ван Шяоже\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Ардын их хурлын ордонд НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутерресыг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц зуун жилд гараагүй их өөрчлөлтөд тулгараад байна. Бид элдэв зүйлийн үзэгдлийн дундаас мөн чанарыг тодорхой олж харж түүхийн өргөргөөс жам хуулийг эзэмших хэрэгтэй. Эдийн засгийн даяаршлын хандаш эргэж буцашгүй болж, хамтран ажиллаж хамтаар үр ашгийг хүртэх бол сая хүний орчлонгийн төв ёс мөн. Хятад улс олон талт үзлийг эрс хамгаалж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог эрс хамгаалж, олон улсын хуулиаар суурь болгосон олон улсын дэглэмийг эрс хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоохыг түлхэн ахиулна. Байдал будлиантан хурцдах тусам НҮБ-ын эрх сүр болон үүрэг улам бадрах болно, Хятад улс НҮБ-ыг үргэлжлэн дэмжих болно гэж тэмдэглэжээ.

Хятад улс дэлхий дээр төв чигч багтаамжтай. Хятадын ард түмэн өөрөө сайн амьдрахаар барахгүй бас даян дэлхий ив ижил байхыг эрэлхийлдэг. Миний дурдсан “Нэг бүс-Нэг зам” санаачилга бол “эв найртай хамтран амьдрах”, харилцан ашигтай хамтаар үр ашиг хүртэх үзэл санааг харуулж, мөн НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэлттэй уялдаж байгаа юм. Дорнош урсах голын урсгалыг, даваа нуруу хориглож чадахгүй. Хятад хөгжих бол түүхийн зүй тогтол, хамтран ажиллаж хамтаар үр ашиг хүртэх бол дэлхийн улсуудын иргэдийн хүсэл мөн. НҮБ бол “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулах чухал түнш мөн. Хятад улс НҮБ-тай хамт хамтаар хэлэлцэж, хамтаар бүтээн босгож хамтаар үр ашгийг нь хүртэх зорчмыг баримталж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулахыг бүх талаар ахиулахад бэлэн байна гэж Ши Жиньпин чухалчилжээ.

Гутеррес, БНХАУ байгуулсагдсан 7 жилийн ойд халуун баяр хүргэв. Ши Жиньпин даргын өнөөдрийн “Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форум дээр тавьсан яриа маш чухал, “Нэг бүс-Нэг зам” санаачилга болон даян дэлхийн хөгжлийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний нягт холбоог гүнзгий тайлбарласан байна. Миний бие Ши Жиньпин даргын дурдсан Хятад улс өөрчлөлт нээлтээ улам сайн хийх томоохон арга хэмжээг өндрөөр үнэлж байгаа. Өнөөгийн дэлхий ертөнц тодорхой бус чанар ихтэй, даян дэлхийн хуулийн засаглал, олон талт үзэл өрсөлдөөнд тулгарч, Хятад улс олон талт үзлийг эрс хамгаалан, эрх тэгш шударга ёсыг хамгаалж, “Нэгдсэн үндэсний байгууллагын дүрэм”-ийн зорилт ба зарчмыг хамгаалахад чухал тогтвортой үүрэг гүйцэтгэж, дэлхийд тодорхой чанар, итгэл болон хүсэл эрмэлзэл олгов. “Нэг бүс-Нэг зам” санаачилга болон НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, цаг уурын өөрчлөлтийг аргацаах “Парисын гэрээ” нэгдэлтэй байна. Дэлхийн улсууд “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагааны боломжийг ашиглан харилцан ашигтай байж хамтаар үр ашгийг хүртвэл зохино. Хятадын хөгжил бол хориглошгүй түүхийн урсгал, мөн ч хүн төрөлхтний дэвшилд үзүүлсэн томоохон хувь нэмэр мөн гэдгийг түүх гэрчлэх болно гэжээ.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар уулзалтад оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124428530