“Нэг бүс-Нэг зам” эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа Бээжинд байгуулагдав
2019-04-27 13:49:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жян Линь, Лю Янтан\ “Нэг бүс-Нэг зам” эрчим хүчний хамтын ажиллагааны түшлэлийн харилцаа байгуулагдах ёслол 25-ны өдөр Бээжинд болов. Түншлэлийн харилцааны 30 гишгүүн улс ба 5 ажиглагч гишгүүн улсын Эрчим хүчний сайд, Хятадад сууга элчин сайд, эрчим хүчхий гол удирдах байгууллагын дээд төвшний төлөөлөгч ёслолд оролцов.

Үндэсний эрчим хүчний товчооны дарга Жан Жяньхуа хэлэхдээ, тус удаагийн түншлэлийн харилцаа байгуулагдсан нь “Нэг бүс-Нэг зам”-ыг сайхан зураглахын чухал арга хэмжээ болно. Түншлэлийн харилцаа нь хамтаар худалдаалах, хамтаар байгуулах, хамтаар хуваалцах зарчмыг баримталж, эрчим хүчний харилцан ашигтай хамтран ажиллахыг түлхэн ахиулахаар зорилго болгон, тулгарч байгаа олон улсын эрчим хүчний хөгжлийн асуудалыг хамтаар шийдвэлэж, хамтаар хөгжих, хамтаар цэцэглэхийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлооход идэхтэй хувь нэмэр үзүүлнэ.

Жан Жяньхуа танилчуулснаар, “Нэг бүс-Нэг зам” санаачилга дурдагдсан 5 жил гаруйд, эрчим хүчний хүрээн дэх хамтын ажиллагаа амжилт ихтэй, томоохон шинж тэмдэг бүхүй эрчим хүчний төсөл амжилттай биелэгдэж, эдийн засгийн, нийгмийн маш сайн үр ашиг олж, улс орнуудын ард түмэнд үнэнхүү сайн сайхныг эдлүүлэв.

Хурлын хугацаанд, түншлэлийн харилцааны гэшгүүн улс хамтаар гадагш “Нэг бүс-Нэг зам”-ын эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хамтран ажиллах зарчим болон ажил хэрэгч үйл ажиллагаа”-г нийтэлжээ. Энэхүү бичиг материалын дагуу, түншлэлийн харилцаа нь хоёр жилд нэг удаа “Нэг бүс-Нэг зам” Эрчим хүчний сайдын хурал хийж, мөн шаардлагын дагуу сайдын зэргийн сургалтын курс болон эрчим хүчний хамтын ажиллагааны ахлах чадвартныг хүмүүжүүлэх төсөл хэрэгжүүлнэ. Түншлэлийн харилцаа нь бас Засгийн газрын хоорондох бодлогын солилцоо болон хамтын ажиллаганы санамжийг ахиулж, хос болон олон талт төслийн хамтын ажиллагаа болон технологийн солилцооны индэр байгуулан, эрчим хүчний хүрээн дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулна.

2019 оны 3-р сар болон 4-р сард, түншлэлийн харилцаа хоёр удаа зөвшилцөх хурал хийж, гишгүүн улсууд түншлэлийн харилцаа байгуулах чухал асуудлаар хамтын танилттай болжээ. Энэ хугацаанд, түншлэлийн харилцааны гишгүүдийн тоо ч мөн түргэн хурдтай нэмэгдэв.

Одоо болоход, гишгүүн үлсын нийт тоо 30 болжээ. Үүнд Афганистан, Алжир, Азербайжан, Болив, Камбож, Кабо-Верде, Чад, Хятад, Зүүн Тимор, Экваторын Гвиней, Гамби, Унгар, Ирак, Кувейт, Киргизстан, Лаос, Мальта, Монгол, Мьянмар, Балба, Нигер, Пакистан, Конго (Бразил), Серби, Судан, Суринам, Тажикистан, Тонга, Турк, Венесуэл зэрэг багтана.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124424396