Орон нутгийн хамтын ажиллагааны салбар форум дээр дотоод гадаадын орон нутгийн хамтын ажиллагааны 14 гэрээ байгуулжээ
2019-04-27 13:27:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сүнь Чи\ “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумын орон нутгийн хамтын ажиллагааны салбар форум 25-ны өдөр Бээжинд болж, хурар дээр дотоод гадаадын орон нутгийн хамтын ажиллагааны 14 гэрээ байгуулсан нь дотоод гадаадын орон нутгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болно.

Энэ удаагийн форум “Орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хөгжлийн ололт амжилтаа хуваалцацгаая” сэдэвтэй, Хятадын ардын гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Бээжин хотын Засгийн газар хамтран зохион байгуулжээ. 40 гаруй улс орны мужийн дарга, хотын дарга болон түүний төлөөлөл, олон улсын байгууллагууд, бизнесмены төлөөлөгч болон эрдэмтэн мэргэжилтэн 300 хүн оролцжээ. Хятадын ардын гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Хятадын олон улсын найрамдалт хотуудын холбооны дарга Ли Шяолинь, Бээжин хотын дарга Чэнь Жинин, Хонгконгийн тусгай засаг захиргааны бүсийн засаг дарга Линьжэнь Юе-Э, Лаосын Вьентиан хотын намын хорооны дарга бөгөөд хотын дарга Синла вон Куптон, Германы Ерөнхийлөгч асан Кристиан Вулфф зэрэг хүндэт зочид нээлтэд оролцож үг хэлэв.

Линь Шяолинь хэлэхдээ, “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг дурдсан таван жилийн турш, улс орнуудын орон нутгийн засгийн газар хамтаар зөвшилцөж хамтаар байгуулж хамтаар эдлэх зарчмын дагуу, салбаруудын солилцоог тогтвортой өргөжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, “Нэг бүс-Нэг зам”-ын ойлголтыг алхам алхмаар үйл ажиллагаа болгон хувируулж, асар их хувь нэмэр орулсан байна. Одоогоор, Хятад улс нэгэнт таван их тивийн 136 улс орны 2629 хот мужтай найрамдалт харилцаа тогтоож, иргэдийн солилцоог ахиулан ард түмнүүд нөхөрлөлөөрөө холбогдохыг түлхэн урагшлуужээ.

“Одоо Хятадын 10-аас дээш хот буюу муж Вьентиантай найрамдалт хот буюу найрамдалт мужийн харилцаа тогтоосон байна” гэж Лаосын Вьентиан хотын намын хорооны дарга бөгөөд хотын дарга Синла вон Куптон хэлээд “Нэг бүс-Нэг зам”-ын тасралтгүй тэлэхийг дагаж Вьентианы эдийн засаг ч нисэх мэт түргэн хөгжиж, ажил олох боломж огцом нэмэгдэв. Хятад Лаос хоёр орны орон нутгийн хамтын ажиллагаа ч “Нэг бүс-Нэг зам”-ын орон нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болов гэжээ.

Форумаар дотоод гадаадын төлөөлөгчид “Нэг бүс-Нэг зам”-ын орон нутгийн солилцооны туршлага болон олот амжилтыг хувалцаж, ирээдүй болон боломжоо бараалав. Муж хотын дарга нар “Нэг бүс-Нэг зам” санаачилгын улс орнуудын орон нутгийн хамтын ажиллагаанд өгөх идэвхтэй ач холбогдлыг гүйцэд нотолж, цаашид “Нэг бүс-Нэг зам”-ын хүрээнд улс орнуудын орон нутгийн солилцоог улам эрчимжүүлж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулахад идэвхтэй оролцохоор дамжиж, орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжил болон ардын амьдралыг сайжруулахыг түлхэн урагшлуулж, үүний зэрэгцээ улс орнуудын орон нутгийн засгийн газартай хамтаар зөвшилцөж хамтаар байгуулж хамтаар хуваалцах зарчмын дагуу, ярилцаа болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, идэвхтэй ажил хэрэгч, дэс дараалалтайгаар урагшлах хэлбэрээр найрамдалт хотын харилцааг үргэлжлэн хөгжүүлж, “Нэг бүс-Нэг зам”-ын байгуулалтыг хамтаар түлхэн урагшлуулна.

Энэ дуаагийн форумаар гарын үсэг зурсан дотоод гадаадын орон нутгийн хамтын ажиллагааны 14 гэрээ ньнайрамдалт хот муж байгуулах, хүмүүнлэгийн солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа зэрэг олон талыг хамарч, ололт амжилт ихтэй, талууд “Нэг бүс-Нэг зам”-ын орон нутгийн хамтын ажиллагааг хүчлэн эрчимжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг түлхэн ахиулах идэвхтэй дохиог дамжуулжээ.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124424369