Замын-Үүдэд түргэн тусламжийн сэдвээр сургалт явуулав
2019-04-17 11:58:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-нд Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын 7 ажилтан Замын-Үүдэд түргэн тусламжийн сургалт зохион явууллаа. Сургалтад Замын-Үүд хотын төрийн албан хаагчид, гал сөнөөгчид, нийгмийг аюулаас хамгаалах салбарын 30 ажилтан, Замын-Үүд хотын дунд сургуулийн багш сурагчдад зориулж, зүрх судас, сэхээн амьдруулах, цус тогтоох боолт, гэмтэлтэй ясыг чиг барьж боох, амьсгалын зам бөглөрөхөөс сэргийлэх зэрэг сэдвийг хамруулжээ.

“Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад Эрээн хот иргэдийн харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэн, Монгол Улсын Дорноговь аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй бүх төрлийн хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

2018 онд Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг нэгдсэн холбоо, Монгол Улсын нүдний өвчтэй 8 хүнд тусгай эмч урин хагалгаа хийсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн 30 өвчтөнд хараа сэргээх хагалгаа хийх ажлыг товлоод байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль