Ши Жиньпин Арабын улсуудын холбооны тэргүүнүүдийн зөвлөлийн XXX хуралд баярын цахилгаан илгээв 
2019-04-01 17:12:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Арабын улсуудын холбооны тэргүүнүүдийн зөвлөлийн ээлжийн дарга Тунисын Ерөнхийлөгч Есебсид цахилгаан илгээж, Арабын улсуудын холбооны тэргүүнүүдийн зөвлөлийн XXX хурал Тунис хотод амжилттай хуралдсанд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Арабын улсууд Дундад дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахын төлөө хүчин чармайж, халуун цэгт асуудлыг улс төрөөр шийдвэрлэхийг идэвхтэй санаачилж, Арабын улсууд хамтран өөрийгөө хүчирхэгжүүлэхийг биелүүлэхэд шантаршгүй чармайж байгааг миний бие машид таашааж байна” гэжээ.

Хятад Араб гүн зузаан уламжлалт найрамдалтай билээ. Өнгөрсөн оны 7 дугаар сард Хятад Арабын хамтын ажиллагааны сайдын зэрэглэлийн 8 дугаа форум Бээжинд амжилттай хуралдаж, Хятад Араб хоёр тал бүх талаар хамтран ажиллах, хамтаар хөгжих, ирээдүйд чиглэсэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулахаар нэгдсэн саналд хүрсэн. Энэ бол Хятад Арабын найрамдалт хамтын ажиллагааны шинэ түүхт гараа болсон юм. Хятадын тал Арабын талтай гар гараа атгалцан чармайж, стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулан, хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулан Хятад Араб хамтран “Нэг бүс-Нэг зам”-ыг бүтээн байгуулах үйл ажиллагааны тунхаглалыг хэрэгжүүлэн, Хятад Арабын стратегийн түншлэлийн харилцааны нэн сайн ирээдүйг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг цогцлоохыг ахиулахад бэлэн байна” хэмээн чухалчилжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124312106