Альбер II: Монако Хятадын харилцаа үргэлжлэн эрүүлээр хөгжихийг хүсч байна
2019-03-26 10:29:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Монакогийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ин Чян, Чэнь Чэнь\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монакогийн хант улсад төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан Монакогийн тэргүүн Альбер II саяхан Монакогийн ханы ордонд Синьхуа агентлагийн сурвалжлагчид тусгай сурвалжлага өгөхдөө Ши Жиньпин даргын айлчлал туйлын чухал. Моноко Хятадын харилцаа үргэлжлэн эрүүлээр хөгжихийг хүсч байгаагаа илэрхийлэв.

“Өнгөрсөн жилийн 9-р сард миний бие Хятадад төрийн айчлал хийж байхдаа Ши Жиньпин даргад урилга гардуулсан. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хувийн хувьд туйлын их аз завшаантай хэрэг болж байна” гэж Альбер II хэлэв. Монако болон Хятад улс нь 1995 онд дипломат харилцаа тогтоож, хоёр орон соёл, байгаль хамгаалал, эдийн засаг, худалдаа зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хадгалж ирсэн.

Альбер II 2005 онд хан сууринд заларч, Монко Хятадын харилцааг хөгжүүлэхээр урт хугацаагаар хүчин зүтгэж байна. Тэр хэлэхдээ, “Миний бие Ши Жиньпин даргатай олон удаа туйлын илэн далангүй мөртлөө халуун сэтгэлтэй яриа хийсэн юм. Хятадын удирдагч том жижиг гүрэн бүгд эрх тэгш байхыг баримталж байгаад би туйлаар сэтгэл хөдөлжээ. Энэ нь Хятад улс нээлттэй сэтгэхүй болон хамгийн их хүслээр дэлхийн улсуудын хооронд үргэлжлэн хэлэлцүүлэг хийж, ялангуяа жижиг гүрэнтэй ч харилцаатай байдаг энэхүү улс төрийн хүсэл нь бишрэлтэй билээ” гэжээ.

Альбер II Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах гэсэн хамтын ойлголтыг туйлаар хүлээн зөвшөөрдөг. Тэрээр хэлэхдээ, “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг олон улсын нийгэмд дэлгэрүүлсэн явдал бол нэг инноваци мөн. Энэ нь бүхий л улсыг цөм хэлэлцүүлэг хийхийг харуулж, Хятад болон олон улсын нийгэмд авч хэлбэл цөм туйлын зөв холч мэргэн ухаан мөн” гэв.

Альбер II Хятадад 10 удаа айлчилж, Хятадын түргэн хөгжлийн тухай гүн сэтгэгдэлтэй болжээ. Хятад улс ер бусын хөгжлийн амжилтад хүрэв. Энэ нь эдийн засгийн цар хүрээнд илрэлээ олсон төдийгүй, Хятадын ногоон өсөлтийг хэрэгжүүлэх зориг болон хүсэл нь ч түүнд гүнзгий сэтгэгдэл өгч, ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг аргацаах зэрэг талаар нэн ч ийм байдаг. “Биологийн олон янзат чанарын конвенц”-ийн гэрээ байгуулагч талын 15-р хурал 2020 онд Хятадад хуралдах бөгөөд энэ нь Хятадыг дэлхийн тавцан дээр үйлдлээ бадруулах чухал тэмдэг болно гэж Альбер II хэлэв.

Альбер II өвлийн спортын мэргэжлийн тамирчин, Монаког төлөөлөн таван удаагийн өвлийн олимпийн тэмцээнд оролцжээ. Одоогоор тэр Олон улсын олимпийн хорооны тогтвортой хөгжил болон залгамжлан хөгжүүлэх зөвлөлийн дарга бөгөөд Монокогийн Олимпийн хорооны даргын тушаалтай. 2008 онд Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцсон бөгөөд 2022 оны Хятадын өвлийн олимпийг хүсэн хүлээж байна.

“Бээжин өвлийн олимп хийх нь туйлын хялбар биш хэрэг, энэ бол анх удаа зуны олимп хийсэн хот өвлийн олимп хийж байгаа нь энэ юм. Энэ нь Хятад орон өвлийн олимпийг хөгжүүлэх хүслийг гүйцэд харуулж, биеийн тамир спортоор дамжуулан олон улсын нийгэмд энх тайвны чухал дохио өгч, олимпийн үзэл санааг бадруулж байгаа юм” гэв.

Өдгөө Альбер II биеийн тамир спортыг ихэд сонирхож, цанаар гулгах, газрын теннис тоглох болон тэнгисийн спортын дасгал хийж байна. “Байнгын биеийн тамир спортын хөдөлгөөн нь биеийн эрүүл мэндэд туйлын чухал, эрүүл чийрэг бие махбод нь оюун санааны эрүүл мэндэд ч маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ши Жиньпин дарга Хятадын биеийн тамирын салбарыг туйлаар дэмжиж, нийт иргэдийн биеийн тамир спортыг дэмждэг” гэж тэрээр хэлэв.

Ши Жиньпин даргын айлчлалын тухай энэ удаагийн айлчлалаар дамжиж Монако Хятадын эдийн засаг, соёл, биеийн тамир болон байгаль хамгаалал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсч байна. Энэ удаагийн айлчлал Монако Хятадын харилцааг үргэлжлэн эрүүлээр хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124283348