Ши Жиньпин Шяншүй шяний Тяньжяи химийн үйлдвэрийн дэлбэрэлтийн осол гарсантай холбогдуулан чухал зааварчилгаа өгөв
2019-03-24 16:29:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бүх хүчээр аврах ажлыг хийж гүнзгий сургамж болгож, томоохон хэрэг осол гарахыг эрс сэргийлэх хэрэгтэй гэж шаардав.

Ли Кэчян аврах ажилд цохолбор хийв.

Синьхуа агентлагийн Бээжингийн 3-р сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ   Энэ сарын 21-ны өдрийн 14:48 цагт, Жянсү мужийн Яньчэн хотын Шяншүй шяний Чэнжяган суурины Тяньжяи химийн үйлдвэрийн ХХК-ийн химийн хадгалалтын сав дэлбэрсний улмаас ойр хавийн 16 аж ахуйн нэгж нөлөөлөгджээ.

Бүх хүчээр ажилласны ачаар ил галыг унтрааж, агаарын бохирдлын үзүүлэлт ч хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрэв. Одоогийн байдлаар 47 хүн амь эрсдэж, 90 хүн хүнд шархтан, хэсэг иргэн адил бус хэмжээгээр шархтав.

Осол гарсны дараа, ХКН-ын ТХ, Төрийн зөвлөл дээд хэмжээгээр хүндэтгэн үзэв. Гадаадад айлчилж байгаа ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тэр даруйд нь чухал зааварчилгаа өгч, Жянсү муж болон холбогдох байгууллага бүх хүчээр авран тусалж, хүмүүсийг хайн аврах ажил хийж, шархтсан хүмүүсийг цаг даруйд нь эмчлэн аварч, дархлаажуулалтын ажлыг сайтар хийн, нийгмийн тогтвортой байдлыг үр ашигтай хамгаалах хэрэгтэй. Хяналт шинжилгээ урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлж, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлж, хоёрдогч гамшгаас чанд сэргийлэх хэрэгтэй. Ослын шалтгааныг аль болох хурдан тодруулж, эрх бүхий мэдээллийг цаг даруйд нь нийтэлж, олон нийтийн санал бодлыг хөтлөх ажлыг удирдах хэрэгтэй. Сүүлийн үед зарим газарт үйлдвэрлэлийн аюулгүй байдлын томоохон осол залгаар гарч байгаа болохоор олон газар болон холбогдох байгууллага гүнзгий сургамж авч, аюулгүй байдлын далд гэмийг шалган илрүүлэхийг эрчимжүүлж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хариуцлагын дүрмийг чангатгаж, онц том ноцтой ослоос хэлбэрэтгүй урьдчилан сэргийлж, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баттай хамгаалах хэрэгтэй гэж онцолсон байна.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян цохолбор хийж, авран туслах ажлыг шинжлэх ухаанч үр ашигтай хийж, шархтсан хүмүүсийг бүх хүчээр авран эмчилж, үхэж шархтах хэмжээг хамгийн ихээр бууруулж, аюулын голомтыг хязгаарлах үр ашигтай арга хэмжээ авч, хоёрдогч ослоос сэргийлэхэд анхаарал тавих хэрэгтэй. Онцгой байдлын албаныхан олон газруудын аюултай бодис зэрэг гол чухал салбарт үйлдвэрлэлийн далд гэмийг илрүүлэн арилгах ажлыг шамдуулан хийж, зангилаа бүрийн хариуцлагыг чангаруулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпингийн зааварчилгаа болон Ли Кэчянгийн шаардлагын дагуу, Онцгой байдлыг аргацаах яам, Экологи байгаль орчны яам тус бүр ажлын хэсэг томилон газар дээр нь авран туслах ажлыг удирдах болон байгаль орчны хэмжин шалгах ажлыг хийлгэжээ.

Үндэсний Ариун цэвэр эрүүл мэндийн хорооны томилсон хүнд өвчний нагаах ухаан, түлэгдэлт, бэртэлт, мэдрэлийн гадрын тасаг болон сэтгэцийн мэргэжтлтнээр бүрэлдсэн Үндэсний эмчилгээний баг тухайн газарт хүрч авран туслах ажилд оролцож байна. Жянсү мужийн намын хороо, мужийн захиргааны удирдах хүмүүс газар дээр нь удирдах ажил гүйцэтгэж байна.

Одоогоор газар дээр нь авран туслах, шархтныг аврах ажил болон бусад ажил эрчтэй явагдаж байна.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124275579