Ши Жиньпиний дуртай хэлц үгс
2019-03-22 16:05:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин Италид төрийн айлчлал хийж буй үеэр "Ши Жиньпиний дуртай хэлц үгс" хэмээх сүлжээний нэвтрүүлгийг 21-нээс Итали улсад итали хэлээр, мөн дэлхийн итали хэлт бүх улс орон, бүс нутгаар цацаж эхэллээ. Мөн өдөр, Италийн хамгийн их нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Mediaset групп, Class Editori группийн харьяа телевиз, гар утасны апп, сайт, сүлжээгээр тус видео нэвтрүүлгийг дамжуулжээ. Мөн ХТРТ-ийн хятад, итали хэлний апп, итали хэлний сайт, нийгмийн сүлжээгээр зэрэг нэвтрүүлсэн юм. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, ХТРТ-ийн дарга Шэнь Хайшюн, Италийн Mediaset группийн ТУЗ-ийн дарга Fedele Confalonieri нар сүлжээний нэвтрүүлгийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Хятад, Итали хоёр орны соёл иргэншлийн харилцаа, солилцооны чухал агуулгын нэг болсон ХТРТ-ийн зохион бүтээж, орчуулсан тусгай сэдэвт энэ бүтээлийг нэвтрүүлсэн 5 сар гаруйн хугацаанд англи, япон, солонгос, испани зэрэг олон хэлээр 100 гаруй сая сонсогчдын хүртээл болгосныг олон түмэн өндрөөр үнэлэн, таашааж байна.

Тус видео цуврал нэвтрүүлэгт Ши Жиньпин даргын яриа илтгэл, өгүүлэл зохиолд гарсан Хятадын эртний сонгодог яруу үг хэллэгийг оруулж, "Урмаар тэтгэх”, “Ёс жудагтай байх”, “Иргэддээ өршөөлтэй хандах”, “Ачлал элбэрэл санах”, "Ард түмний өмнөөс засаглах” зэрэг олон сэдвээр нэвтрүүлэг хөтлөн, Хятадын уламжлалт шилдэг соёлын тухай Ши Жиньпиний гүн гүнзгий ойлголт, эдгээр өв соёлоор төр засгийн жолоог залах суу билгээ хурцалж буйг дүрслэн харуулсан юм.

Шэнь Хайшюн нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ: Хятадын үндэстнүүдийн 5000 жилийн соёл иргэншлийн хөгжилд, Хятадын ард түмний хүн байгаль, гэр бүл, улс орон, ёс суртахуун, хууль дүрэм зэрэг тал бүрийн зохицол ууссан байдаг бол Ши Жиньпин даргын сонгодог үг яриа энэ их өв соёлын утга агуулгын шингээсэн байдаг. Түүний 2013 онд дурдсан Нэг бүс нэг зам санаачилгыг Итали зэрэг Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд улам сайшаан дэмждэг боллоо гэжээ.

Нэг бүс нэг зам санаачилгыг дурдсан Шүи Жиньпиний төр улсыг засах, ард түмний өмнөөс засаглах үзэл баримтлалыг Италичууд маш их сонирхож байна. "Ши Жиьпиний дуртай хэлц үгс" хэмээх сүлжээний нэвтрүүлгийг итали хэлээр цацаж байгаа нь Италичуудад Ши Жиньпинийг танилцуулах шууд цонх болсноор түүний төр улсыг засах, ард түмний өмнөөс засаглах үзэл баримтлалыг улам сайн ойлгох боломж бүрдүүлсэн хэмээн үзэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124270600