“Ши Жиньпин төрийг засах тухай өгүүлсэн нь” хятад итали хэлээрх уншигчдын уулзалт Ромд болов
2019-03-22 10:30:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Ван Зычэнь\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Италид төрийн айлчлал хийхээс өмнө, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Гадаад хэлний товчоо, БНХАУ-аас Италид суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллагаас зохион байгуулсан “Ши Жиньпин төрийг засах тухай өгүүлсэн нь” хятад итали хэлээрх уншигчдын уулзалт Италийн Ром хотноо болов.

ХКН-ын ТХ-ны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Жяи Жяньгүө, БНХАУ-аас Италид суугаа Элчин сайд Ли Рүйюй, Италийн Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Петроцелли, Төлөөлөгчдийн танимын дарга асан Серени, Гадаад хэргийн сайд асан Алфано зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцжээ.

Уншигчдын уулзалт дээр, Жян Жяньгүө Ши Жинпин даргаас Италийн Ромын улсын сургуулийн захирал Лиалай болон 8 сурагчид бичсэн хариу захидлыг уншсан бөгөөд тэд нарт Ши Жиньпин даргын гарын үсэг зурсан “Ши Жиньпин төрийг засах тухай өгүүлсэн нь” хятад хэлээрх номын 2-р ботийг бэлэглэжээ.

Тухайн өдөр, Хятадын Радио телевизийн ерөнхий хорооноос зохион байгуулж, Италийн Класс медиа групп зэрэг байгууллага туслан зохион байгуулсан Хятад, Италийн хэвлэл мэдээллийн дээд түвшний хэлэлцүүлэг Ромд болов. Италийн Ерөнхий сайдын ордны Мэдээлэл болон хэвлэлийн ажлын албаны дэд дарга Крими илэрхийлэхдээ, эртний Торгоны зам хэдэн мянган жилийн турш Хятад, Италийн өнө удаан найрамдлын түүхийг бичиглэж, “Нэг бүс-Нэг зам” санаачилга нь дахин хоёр улсыг нягт холбож, Хятад, Италийн хамтын ажиллагаа саруул ирээдүй, өргөн боломжтой боллоо гэжээ.

Жян Жяньгүө “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулж байгаа ажлын ахиц болон олсон амжилтыг танилцуулж, өнөөгийн Хятадын хэвлэл мэдээллийн баримталж байгаа санааг ярьж, Хятад, Итали хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн хэвийн солилцооны механизм байгуулж, хэвлэл мэдээллийн уусалцан хөгжсөн туршлагаа хуваалцахыг эрчимжүүлж, хоёр орны найрамдалт хөгжилд зөв энерги дамжуулахыг хүсэв.

Энэ сарын 20—22-ны өдрүүдэд, Хятад, Итали хоёр тал бас “Хятадыг мэдрэхүй•Хятад Италийн дуу хөгжмийн найрамдлын концерт”, “Хятадыг зурж төлөвлөх нь” сэдэвт үзэсгэлэн, “Зуун турбумын пикселээр Хятад орныг харахуйяа” харилцан ойлголцох үзэсгэлэн зэрэг соёлын солилцооны цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124268750