Ши Жиньпин даргын айлчлалыг танилцуулав
2019-03-19 16:20:57 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 3-р сарын 18-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Могеринитой хийсэн уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ: Ши Жиньпин дарга энэ оны эхний айлчлалаа Европт хийж гэж байгаа нь Хятад улс Европыг маш их анхаарч буйн илрэл юм. Итали, Франц бол Европын холбооны чухал гишүүн, энэ айлчлал Хятад, Европын дипломат харилцааны “онцлох мөч” байх болно гэжээ.

Тэрээр, “Төрийн тэргүүн нарын харилцаа Хятад, Европын харилцаанд стратегийн чухал ач холбогдолтой. Олон улсын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн ч Хятад улс Европын холбоог стратегийн чухал түнш хэмээн үзэж, Хятад, Европын харилцааг дипломат бодлогын чухал, тэргүүлэх чиглэл болгож байгааг Ши Жиньпин даргын энэ айлчлал нотолж байна” гэв.

Ван И, “Ши Жиньпин даргын энэ айлчлал Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Хятадын залуус Францад ажиллаж суралцах хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойтой давхцаж буй бөгөөд ирэх жил Хятад, Италийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Мөн Хятад улсын дарга анх удаа Монако улсад айлчилж байгаа нь Хятад улс гадаад улс орнуудыг том, жижиг гэж ялгаварлахгүй адил тэгш зарчмаар харилцаж буйн илрэл юм. Энэ айлчлал нөхөрлөлөө бататгах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, стратегийн ойлголцлоо гүнзгийрүүлэх чухал айлчлал болно гэдэгт итгэлтэй байна хэмээн цохон тэмдэглэжээ. Ши Жиньпин дарга энэ удаад Европын гурван оронд айлчилж, эн тэргүүнд Хятад, Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрч хүчээр сэлбэнэ. Хоёрт өнөөгийн олон улсын харилцааны тогтвортой байдлыг баталгаажуулан, олон талт үзлийг хамгаална. Гуравт, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт, Европын холбооны Европ-Азийг дэд бүтцээр холбох стратегийг холбон, Ази, Европын дэд бүтцийн уялдаа холбоог нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124254785