Австрийн элчин сайд Хятадын ядуурлаас ангижруулах ажлыг өндрөөр үнэлэв
2019-03-12 11:51:30 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Австри улсаас Хятад улсад суугаа элчин сайд Ши Дифу Хятадын ядуурлаас ангижруулах ажлын амжилтын тухай “Дэлхий дээр 40 жилийн хугацаанд 700 сая хүнийг ядуурлаас салгаж чадсан улс өөр байхгүй бөгөөд Хятадын Засгийн газар болон ард түмэн хамтдаа энэхүү гайхамшгийг бүтээсэн гэдэгт би итгэж байна” гэжээ.

Хятадын хуралдаж байгаа “Хоёр чуулган”-д бид анхаарлаа их хандуулж байгаа бөгөөд Засгийн газрын ажлын тайланд дурдсан ядуурлаас ангижруулах, байгаль орчны хамгаалалт, хэрэглээ, үйлчилгээ, импорт зэрэг асуултууд нь хамгийн их анхааралд хүрч байна. Хятадын ядуурлаас ангижруулах ажил өндөр амжилтад хүрсэн бөгөөд 2020 он гэхэд Хятадын Засгийн газраас ядуурлыг харьцангуйгаар багасгана гэжээ. Мөн энэ онд ядуурлаас ангижруулах ажлын чухал жил бөгөөд Хятад ядуу буурай хүний тоог 10 саяар багасна гэсэн байна. Хятад улс энэхүү зорилтыг биелүүлж чадна гэдэгт би итгэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124224968