Ли Кэчян Гирин мужийн төлөөлөгчдийн зөвлөлдөх хуралд оролцов
2019-03-11 10:43:40 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингинй энэ сарын 9-ний өлрийн цэахилгаан мэдээ: ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 9-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Гирин мужийн төлөөлөгчдийн зөвлөлдөх хуралд оролцожээ.

Ли Кэчян Гирин мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгэндээ: Гирин муж Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын Гирин мужийн ажлын тухай чухал зааврын үзэл санааг сайтар хэрэгжүүлэн, Төв хороо, Төрийн зөвлөлийн Зүүн Хойд нутгийг сэргээн хөгжүүлэх тухай шийдвэр, төлөвлөлтийг хэрэгжүүлж, өөрчлөлт, нээлттэй хөгжихийг бүх талаар гүнзгийрүүлэн, бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах тал дээр илүү хүч хөдөлмөр зарцуулж, төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн эдийн засгийн хөгжлийн эрчийг нэмэгдүүлэн, бодист эдийн засгийг хүчирхэгжүүлж, эдийн засаг эрүүл тогтвортой хөгжихийг ахиулах хэрэгтэй гэсэн байна.

 

 

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124219364