Хятад улс ядуурлыг бууруулах тал дээр дэлхийд хосгүй амжилт гаргасан
2019-03-07 11:27:51 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Аргентин улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Diego Ramiro Guelar Синьхуа сайтад ярилцлага өгсөн байна.

- Энэ оны Хятадын "Хоёр чуулган"-ыг хэрхэн ойлгож байна вэ?

"Хоёр чуулган" нь Хятад улсын хувьд өнгөрсөн оны ололт амжилтаа дүгнэж, энэ оны ажлын төлөвлөгөөгөө гаргах улс төрийн чухал үйл ажиллагаа мөн. Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа учир илүү их ач холбогдолтой хэмээн ойлгож байна.

- Таны бодлоор “Бүс ба зам” санаачилга нь дэлхийд хэрхэн нөлөөлсөн бэ?

“Бүс ба зам” санаачилгыг 2013 онд дурдсанаас хойш 5 жилийн нүүрийг үзэж байна. Манай хоёр орон өмнө нь харилцаа багатай байсан бол өнөөдөр Хятад улс Аргентины чухал түнш болсон. Үүгээр ч үл барам Хятад нь мөн Чили, Бразил, Перу зэрэг улс орны эдийн засаг, худалдааны хамгийн том түнш болоод байна. Хятад, Латин Америкийн улсуудын харилцаа илүү бэхжин хөгжиж байгаа. Бид Хятад, Латин Америкийн харилцаанд, ялангуяа эдийн засаг, худалдааны харилцаанд итгэл дүүрэн байна.

- Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг та хэрхэн үнэлдэг вэ?

Хятад улс ядуурлыг бууруулах тал дээр дэлхийд хосгүй ололт амжилтыг гаргасан. Түүхэнд ямар нэгэн улс орон ийм богино хугацаанд нийгмийн энэ мэт том алхмыг хийж байгаагүй юм. Аргентин нь ядуурлын хэмжээ 30 хувьтай хөгжиж байгаа улсын хувьд Хятадын ядуурлыг бууруулсан туршлагаас суралцах ёстой. Тэр ч бүү хэл Хятадын ядуурлыг бууруулсан туршлага нь бүх Латин Америкийн хэмжээнд суралцах ёстой чухал хичээл болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124204184