БХАТИХ-ын төлөвлөгөөний тайлан ба төсвийн тайланг сонсоно
2019-03-06 17:05:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы төлөөлөгчдийн багийн бүгд хурал маргааш үдээс өмнө болж төлөвлөгөөний тайлан болон төсвийн тайланг сонсоно. Үдээс хойш төлөөлөгчид багийн хуралд оролцож, мөн төлөвлөгөөний тайланг сонсох юм.

XIII сонгуулийн ХАУТЗЗ-ний II чуулганы багийн хурал маргааш үдээс өмнө болж, төлөвлөгөөний тайлан ба төсвийн тайланг авч хэлэлцэнэ. Үдээс хойш мэргэжил бүрийн салбар хурал болж, салбар тус бүрийн бодит байдалтай уялдуулан Засгийн газрын тайланг ярилцах юм.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэл мэдээллийн төвөөс энэ үеэр хоёр удаа хэвлэлийн бага хурал хийхээр товлоод буй. 9 цагт Сангийн сайд Чан Люкүнь, дэд сайд Чэн Лихуа, Лю Вэй нар татварын өөрчлөлт болон санхүүтэй холбоотой асуудлуудын хүрээнд ярилцлага өгөх юм. 10 цаг 50 минутад Төрийн зөвлөлийн ядуурлыг буруулах, нээн хөгжүүлэх удирдах багийн албаны дарга Лю Юнфү ядуурлыг бууруулах ажилтай холбоотой асуудлын хүрээнд ярилцлага өгөх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124200689