Ли Кэчян үндэстэн, шашин, гадаад иргэн харьяатын явдлын талаар өгүүлэв
2019-03-05 16:56:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ   XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган өнөөдөр Бээжингийн Ардын их хурлын танхимд болов. Энэ үеэр Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын тайланг тайлагнахдаа, “Бид үндэстний бүс нутгийн өөртөө засах дүрмийг баримтлан төгөлдөржүүлж, намын үндэстний тухай төрийн бодлогыг бүх талаар нэвтрүүлнэ. Үндэстний найрамдлыг ахиулах боловсролыг сайн хийж, үндэстнүүдийн эе найрсаг байх ба цаашдын хөгжлийг түргэтгэх хэрэгтэй. Үндэстний бүс нутаг болон цөөн хүн амтай үндэстний цөөнхийг хөгжүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, иргэдийг чинээлэгжүүлэх арга хэмжээг баримтлана. 56 үндэстний цөөнх улам нягтарч, хөгжиж дэвжсэн том гэр бүлийг цогцлооё” гэжээ.

Ли Кэчян, “Шашин шүтлэгийн тухай бодлогыг хэрэгжүүлж, Хятадчилсан чиглэлтэй шашин шүтлэгийг баримтлан, хуулиар шашин шүтлэгийг удирдана. Шашны хүмүүс болон сүсэгтэн олон эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй оролцох хэрэгтэй” гэв.

Тэрээр, “Гадаадын иргэн харьяатын явдлын талаарх төрийн бодлогыг сайн биелүүлэх хэрэгтэй. Гадаадын ахан дүүс болон улсдаа буцаж ирсэн иргэдийн хууль ёсны эрх ашгийг баталж, үйлчилгээг төгөлдөржүүлэн чангатгана. Тэдний өвөрмөц давуу талыг улс орны хөгжилд оновчтойгоор ашиглаж, гадаад дотоодын Хятадын харьяатуудын нэгдэлийг бий болгоно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124196155