XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы бэлтгэл хурал өнөөдөр болно
2019-03-04 11:55:02 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы бэлтгэл хурал өнөөдөр болно. Энэ үеэр хурлын тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн даргыг сонгож, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар хэлэлцэх асуудлыг батална. Бэлтгэл хурлын дараа XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы тэргүүлэгчдийн багийн анхдугаар хурлыг хуралдуулах юм. Үдээс өмнө 11 цаг 15 минутад XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаас хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч хурлын хөтөлбөрийг зарлах ба БХАТИХ-тай холбогдох асуудалд дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм.

Өнөөдөр XIII удаагийн сонгуулийн ХАУТЗЗ-ний Ⅱ чуулганаар ХАУТЗЗ-ний Байнгын хорооны ажлын тайлан болон ажлын төлөвлөгөөг хянан батлах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124189201