Ардын төлөөлөгчид үүрэг хариуцлагаа нухацтай биелүүлэх хэрэгтэй
2019-03-01 11:29:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Фэй\ Энэ сарын 27-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү XIII сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны IX чуулганд байлцсан бүх улсын ардын төлөөлөгчидтэй уулзах үед Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа нухацтай ухамсарлан, нам, төр болон ард иргэдийн хооронд гүүр болох үүргээ сайтар биелүүлж, “Ард түмэн намайг төлөөлөгчөөр сонгосон, би ард түмэндээ шударгаар үйлчилнэ” гэдгээ ухамсарлаж, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулгандаа өндөр хариуцлагатай оролцох хэрэгтэй гэжээ.

Ли Жаньшү, “ХКН-ын XVIII хурлаас хойш Ши Жиньпин төвтэй намын төв хороо АТИХ-ын тогтолцооны байгуулалтыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, тус салбарын ажлыг нааштай хөгжүүлсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин АТИХ-ын дүрмийг баримтлах, боловсронгуй болгох талаар олон удаа чухал илтгэл тавьж, зааварчилга өгч, нээлтийн шинжтэй ач холбогдол бүхий шинэ үзэл баримтлал шаардлагыг дурдаж, шинэ эриний АТИХ-ын ажлыг сайтар хийхэд мөрдлөг чиглэлийг зааж өгсөн. БХАТИХ-ын байнгын хорооны ажил нь бүх төлөөлөгчдийн дорвитой дэмжлэг нааштай оролцооноос салж чадахгүй юм. Ардын төлөөлөгчид чуулгандаа оролцож, төрөөс олгосон эрхээ хэрэгжүүлэх бол хуулийн дагуу үүргээ биелүүлэх чухал хэлбэр, улс төр, хуулийн хүнд үүрэг хариуцлага байгаа юм” гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга Ван Цэнь хурлыг даргалав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124180582