Улам өндөр түвшний өөрчлөлт хөгжлийг ахиулна
2019-02-28 11:24:25 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны бүх Хятадын хоёр чуулган удалгүй эхлэх гэж байна. Энэ сарын 27-нд сурвалжлагч Бээжингээс мэдээлснээр, 2018 онд Төрийн зөвлөлийн олон салбарын удирдлагаар БХАТ-ийн 6319 санал, УТЗЗ-ийн гишүүдийн 3863 санал цуглуулснаар ноднингийн хоёр чуулганы дэвшүүлсэн нийт санал, төслийн 90 орчим хувийг эзэлсэн байна.

2018 онд Төрийн зөвлөлийн олон салбар хүлээн авсан санал, төслийн ихэнхийг шийдвэрлэсэн юм. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Зөү Зи-Ү хэлэхдээ, “2018 онд Гаалийн ерөнхий газар нийт 207 санал, төсөл хүлээн авсан. Эдгээр санал, төслийн дотор боомтоор нэвтрэх үр ашгийг дээшлүүлэх, боомтоор нэвтрэх үйл явцыг хялбарчилж сайжруулах, боомтын солилцооны өөрийн өртгийг бууруулах зэрэг санал төслүүд нэлээд их хувийг эзэлсэн юм. Гаалийн холбогдох салбар тогтсон хугацаандаа үүргээ гүйцэтгэж, төлөөлөгчдийн сэтгэл ханамжийн хэмжээ 100 хувьд хүрч, Хятадын хил дамнасан худалдааны хялбарчлах түвшин улам дээшилсэн. Гаалийн ерөнхий газар 2018 онд Хоёр чуулганд оролцсон төлөөлөгчдийн дэвшүүлсэн гаалиар нэвтрэх үр дүнг сайжруулах, механизмын чанартай зардлыг бууруулах зэрэг саналыг хүлээн авч, олон улстай хөл нийлсэн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ноднин жилийн экспорт импортын гаалийн бүртгэлийн хугацаа 2017 оны мөн үеэс 61.56 хувиар тус тус багассан. Дэлхийн банкны шинээр нийтэлсэн хил дамнасан худалдааны бизнес эрхлэх орчны жагсаалтад Хятад улс 2017 оныхоос 32 байраар ахисан" гэжээ.

Зөү Жи-Ү хэлэхдээ, “Гаалийн ерөнхий газар мөн гаалийн баталгаат бүсийн боловсронгуй хөгжлийг ахиулж байна. 2018 онд Гаалийн ерөнхий газар Төрийн зөвлөл гаалийн баталгаат 6 бүс, экспортын бараа бүтээгдэхүүн боловсруулах бүсийг өөрчлөн гаалийн баталгаат 14 бүс болгон бүтээн байгуулах тухай өргөдөл өгч, гаалийн баталгаат бүсийг гадаадад нээлттэй байх шинэ гараа болгоход идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.

Хятадын зах зээлийн хяналт удирдлагын үндэсний газрын орлогч дарга Кан Жүнь, “Ноднин бид "Хоёр чуулган"-наар дэвшүүлсэн 560 саналыг хэрэгжүүлсэн. Зах зээлийн хяналт удирдлагын ерөнхий газар эдгээр бүтээлч санал санаачилгыг бодитоор хэрэгжүүлж, Хятадын худалдааны системийн шинэчлэл, бизнес эрхлэх орчныг сайжруулах ажлыг ахиулж чадсан. Батлуулахыг үгүйсгэх, батлуулах бүртгэл хэрэгжүүлэх, мэдэгдэл амлалт өгөх зэрэг арга замаар зах зээлд орохыг зөвшөөрөх ч ажил эрхлэхийг зөвшөөрөхгүй асуудлыг зохицуулсан. Холбогдох үйлчилгээг сайжруулж, зах зээлд бүртгүүлж батлан зөвшөөрөх үр ашгийг нэмэгдүүлэн, аж ахуйн нэгжийг батлан зөвшөөрөх хугацааг ихээр богиносголоо. 2018 оны эцсээр шууд харьяа хот мужийн төв, дэд мужийн зэрэглэлийн хотуудад аж ахуйн нэгжийн ажил эрхлэлтийг зөвшөөрөх хугацаа 20 ажлын хоног байсныг 8.5 хоног болгов. 2019 онд энэ ажлын загварыг бүх Хятадын хэмжээнд өргөжүүлнэ" гэжээ.

Тан Жүнь, “Хүчин чармайлтын үр дүнд Хятадын худалдааны орчин улам сайжирч байна. Дэлхийн банкны сүүлийн үед нийтэлсэн худалдааны орчны тайлангаас үзвэл, Хятадын худалдааны орчны ерөнхий үнэлгээ 190 эдийн засгаас 46-рт оржээ. Үүнд аж ахуйн нэгжийг ажиллуулахад хялбарчилсан байдал 65-р байрнаас 28-р байр хүртэл урагшилсан” гэв.

Экологи байгаль орчны яамны дэд сайд Жуан Гүөтай хэлэхдээ, “Агаарын бохирдлоос сэргийлж засах нь иргэдийн анхаарал хандуулж буй, мөн Хоёр чуулганы гишүүд төлөөлөгчдийн чухалчлан үзэж буй асуудал юм. 2018 онд гишүүд төлөөлөгчдийн анхаарч буй асуудал улам бодитой, чиглэсэн чанартай болсон. Жишээлбэл, тэдний дурдсан санал санаачилгад үйлдвэрлэлийн байрлуулалтыг хэрхэн сайжруулах, гол бүсүүдийн хүрээг өргөжүүлж, байгаль орчныг хамгаалах ажил дахь технологийн тулгуур хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргийг дурдаж байна. Байгаль орчны яамны өнгөрсөн жилийн ажилд эдгээр санал санаачилгыг хүлээн авч зохицуулсан юм” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124175290