Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяртай уулзав
2019-02-26 11:34:20 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин энэ сарын 22-нд Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяртай Хятад Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Монголын мазаалай баавгайг хамгаалах төсөл болон Хятад, Монголын байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ажил хэргийн уулзалт хийлээ.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлэхдээ өнгөрсөн жилийн 4-р сард БНХАУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаар Монголын мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг баталснаас хойш тус төсөл амжилттай хэрэгжиж Монголын байгаль орчин хамгаалалд нааштай үүрэг гүйцэтгэж буйд Монголын тал талархалтай байна. Энэ жил Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр улсын байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын хамтын ажиллагаанд шинэ боломжууд бий болж байна. Монгол Улсын БОАЖЯ Хятад Улсын БОХЯ болон Соёл, аялал жуулчлал зэрэг байгууллагуудтай харилцаа холбоогоо хөгжүүлж, Хятадын талтай холбогдох техник туршлагаас солилцож, Монгол Хятад болон Хятад-Монгол-Орос гурван улсын холбогдох хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэхэд түлхэц өгч, хамтын ажиллагаагаа ахиулахад хувь нэмрээ оруулахаар ажиллах болно гэлээ.

Элчин сайд Шин Хаймин Мазаалай баавгайг хамгаалах төсөл амжилттай хэрэгжиж буйд баяр хүргэлээ. Тэрээр, “2018 онд Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжиж, хоёр улсын байгаль орчин хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй байна. Энэ жил Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаанд хөгжлийн таатай боломж ирж байна. Хятадын тал хоёр улсын холбогдох хамтын ажиллагааг дэмжиж, Монголын талд илүү их дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Монголын талтай хамтдаа хичээн ажиллахад бэлэн байна. Хятад-Монгол-Орос гурван улсын холбогдох салбарын хамтын ажиллагааны орон зай өргөн, Хятадын тал Монгол болон Оросын талтай хамгийн орчин үеийн техник технологийн туршлагаас солилцож илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээн ажиллахад бэлэн байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124164490