Элчин сайд Шин Хаймин шинээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй уулзав
2019-02-25 09:52:04 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин энэ сарын 18-нд шинээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй уулзаж, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын харилцааг сайжруулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.

Элчин сайд Шин Хаймин ноён Ё.Баатарбилэгийг шинээр томилогдсонд баяр хүргээд тэрээр хэлэхдээ, “Хятад Монгол хоёр улс нь уул усаараа залгагдсан нөхөрсөг хөршүүд. Сүүлийн жилүүдэд хоёр орны хүмүүнлэгийн салбарын харилцаа цэцэглэн хөгжиж, хоёр ард түмний нөхөрлөлийг улам бүр ойртууллаа. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан талууд бодит үр дүнтэй, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын харилцааг улам бүр өргөжүүлэх олон олон тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. БНХАУ-ын ЭСЯ нь Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай нягт хамтын ажиллагаатай байж, хоёр улсын холбогдох чиглэлийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хоёр улсын харилцааны хөгжилд бат бөх үндэс суурийг бий болгон, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд халуун дулаан уур амьсгалыг бий болгохоор хичээл зүтгэл гарган ажиллахад бэлэн байна” гэв.

Ноён Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Монгол Хятад хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо эрчимтэй хөгжиж, холбогдох хамтын ажиллагаа маш сайн амжилт үзүүлээд байна. Хятадын тал боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт зэрэг олон салбарт Монголын талд ихээхэн туслалцаа үзүүлсэн бөгөөд эдгээр салбарын хөгжилд ихээхэн ахиц дэвшил авч ирж, манай ард иргэдэд бодит ашиг тусыг өгч байгаад Монголын тал талархалтай байна. Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ЭСЯ-ны холбогдох газартай хамтран, үргэлжлүүлэн хүмүүнлэгийн болон холбогдох салбарын хамтын ажиллагааны төслүүдийг эрчимжүүлж, хоёр улсын харилцааны хөгжил болоод ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гу Имин, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124158204