Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадын ард түмэнд Хаврын баярын мэнд дэвшүүллээ
2019-02-14 11:05:40 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 6-нд Монголын уламжлалт Цагаан сарын (энэ жил Хятадын Хаврын баяртай давхацсан) баярыг тохиолдуулан Элчин сайд Шин Хаймин урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай хийсэн Сар шинийн уулзалтад оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ энэ жил Монголын Цагаан сарын баяр болон Хятадын Хаврын баяр давхцаж байгаа нь давхар баяр болж байна. Би нөхөрсөг Хятадын ард түмэнд Хаврын баярын мэнд хүргэж байна. Монгол, Хятад хоёр улс бол нөхөрсөг хөршүүд, миний бие Хятадын талтай харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Монголын тал Монгол Хятадын харилцааг хөгжүүлэхийг Монгол Улсын гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэлээ болгохыг баримтална. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан талуудын хамтын хичээл зүтгэл дор Монгол, Хятадын харилцаанд илүү том хөгжил ирнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад болон Монголын ард түмэнд Сар шинийн мэнд хүргэж сайн сайхныг хүсэв. Тэрээр мөн Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншүүд, Хятадын тал талуудын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй бодлогоо үргэлжлүүлэн баримталж, "Нэг бүс нэг зам" санаачилга болон "Хөгжлийн зам" стратегийн уялдааг бэхжүүлэхэд түлхэц өгч Монголын ард түмэнд хоёр улсын харилцаанаас үр өгөөжийг хүргэх болно. Талууд хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцооны дагуу дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулж энэхүү завшаанаар бүх салбарын хамтын ажиллагаагаа ахиулж, Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэдгээ илэрхийллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124113912