Цагаан сарын зах зээлийн хэрэглээ их байна
2019-02-09 16:16:43 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадуудын хувьд цагаан сар бол хуучин оноо үдэж шинэ оноо угтах, ах дүү төрөл саднаараа хуран цуглахаас гадна цагаан сарын бараа худалдан авах, аялж жуулчлах алтан долоо хоног юм. Ойрын жилүүдэд хот суурины иргэдийн амьдрал сайжрахын хэрээр хэрэглээ ч нэмэгдэж байна. Ялангуяа цагаан сарын үеэр цахим худалдаа, үйлчилгээний хэрэглээ түргэн нэмэгджээ.

Тоо бүртгэлээс үзвэл, 2018 оны цагаан сарын битүүнээс шинийн зургаан хүртэл жижиглэн худалдаа, хоолны газрын борлуулалтын хэмжээ 9.6 тэрбум юаньд хүрч, 2017 оны цагаан сарын мөн үеэс 10.2 хувиар нэмэгджээ. Энэ жилийн цагаан сарын үеэр жижиглэн худалдаа, хоолны газрын борлуулалт 10 тэрбум юань хүрэх төлөвтэй байна гэж зарим байгууллага төсөөлж байна.

Жил цагаан сараар ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, зам тээвэр, бэлэн мөнгө бэлэглэх зэрэг нь сар шинийн баярын гол зардал болдог. Бээжингийн оршин суугч хатагтай Лью: Гэр бүлийн бүх гишүүддээ сар шинийн бэлэг бэлдсэн хэмээн ярьж байлаа. Тэрээр: "Ач нартаа,ахмадууддаа бүгдэд нь ноосон цамц, тоглоом бэлдсэн. Ахмад хүмүүсийн бэлэг үнэтэйд тооцогдоно. Хэдэн зуугаас хэдэн мянган юань болсон. Жишээ нь аавдаа авсан бэлэг байна. Харин тоглоом хямдхан, зуу гаруй юань. Үндсэндээ гэр бүлийнхэндээ бэлдсэн бэлэг байгаа юм."

Аялж зугаалах нь 80, 90-ээд оныхны цагаан сараа тэмдэглэх гол арга хэлбэр болж, сар шинийн үеийн гол хэрэглээний нэг болжээ. 2018 оны цагаан сарын алтан долоо хоногийн үеэр давхардсан тоогоор 386 сая жуулчин хүлээж авсан бол хилийн чанадад аялсан жуулчны тоо давхардсан тоогоор 6 саяд хүрсэн юм. Энэ жилийн цагаан сарын алтан долоо хоногийн үеэр 400 сая жуулчин аялсны 7 сая нь хилийн чанадын 90 гаруйулс орон, бүс нутагтаялах төлөвтэй байна. Цагаан сарын өмнө манай сэтгүүлч олон хүнээс сурвалжилга авахад,цагаан сараар аялах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьжээ.

-"Цагаан сараар аялах санаатай байгаа. Харбинд 3-4 хононо. Өвлийн амралт таарсан болохоор хүүхдээ дагуулан аялах санаатай байна."

-"Юаньнань, Лижян, Далид 7-8 хонож, аялахын зэрэгцээ амарч, тэндхийн байгальтай танилцаж, зугаалах гэж байна."

Ойрын жилүүдэд, ард иргэдийн амьдрал сайжрахын хэрээр хэрэглээ ч нэмэгдэж байна.Хятадын ард иргэдийн цагаан сарын бараа бэлдэх гол арга хэлбэр нь цахим худалдаа болжээ. Цахим худалдааны индэр ажиллуулдаг Дань Жяочэн хэлэхдээ:"Манай ихэнх бараа зарагдаж дууссан. Жишээ нь гадаадаас импортлосон Чилийн интоорыг гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хот, бүр хөдөө орон нутгийн хэрэглэгчид ч интернетээр захиалдаг болсон шүү"

2019 онд хүнс, ундаа, архи тамхины хэрэглээ цагаан сарын үеэр эрс нэмэгдэж, гэрийн ахуйн цахилгаан бараа, тавилга, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглээ цагаан сар ба түүний дараа нэмэгдэх төлөвтэй байна. Мөнхоол, аялал жуулчлал,соёл,зугаа цэнгүүний үйлчилгээнийхэрэглээ түргэн нэмэгдэх хандлагатай байна гэж шинжээчид үзсэн юм.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124094563