"Үзэсгэлэнт Хятад орны баясгалант цагаан сар” арга хэмжээ болов
2019-02-09 16:16:43 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2-р сарын 7-8-нд, БНХАУ-аас Москва хотод суугаа Аялал жуулчлалын хэрэг эрхлэх газар "Үзэсгэлэнт Хятад орны баясгалант цагаан сар" сэдвээр соёл, аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулжээ. Тус арга хэмжээг 2 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ жилийн арга хэмжээнд соёл, аялал жуулчлалыг хамруулан, соёл, аялал жуулчлалын зөвлөгөө өгч, ухуулах хуудас, газрын зураг тарааж, өнгөт дэнлүүнд өлгөсөн оньсого таалган, нийгмийн сүлжээнд танилцуулга тавих зэрэг олон агуулгыг хамарснаараа онцлог боллоо.

Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. БНХАУ-аас Москва хотод суугаа Аялал жуулчлалын хэрэг эрхлэх газар олон агуулга хэлбэртэй арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Оросын нутаг дахь "Торгоны зам", "Мянган оны татмал гол", "Шангрила” зэрэг Хятадын аялал жуулчлалын 13 брэнд маршрутыг танилцуулж, Хятадын соёлыг ОХУ-д танилцуулан, Оросын жуулчдыг Хятадад аялуулах зах зээлийг дайчлах зорилготой юм.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124094560