Эдийн засаг, худалдааны дээд зиндааны зөвшилцөл болов
2019-01-31 11:23:58 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хань Же, Гао Пань\ Орон нутгийн цагаар Хятад Америкийн эдийн засаг, худалдааны шинэ ээлжийн дээд зиндааны зөвшилцлийн нээлт энэ сарын 30-ны өдөр АНУ-ы Цагаан ордонд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засгийн иж бүрэн зөвшилцөл, яриа хэлцлийн Хятадын талын ахлагч Лю Хэ, Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, сангийн сайд Стивен Мнучин нар оролцсон байна. Энэ удаагийн зөвшилцөл 30, 31 хоёр хоног үргэлжлэх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124069554